Сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаж, Монголын төрийн тэргүүнээсээ авхуулаад хамаг л том дарга нарыг дагуулан өөртөө хүндлэл үзүүлж явсан Солонгосын Мүүн хэмээх томоохон шашны мэт ёс уламжлалын тэргүүн болох Сан Мён Мүүн хэмээх эрхэмийн Монголын удирдагчидтай энэ тэнд төрийн хэмжээний ёслолууд үйлдэж байсан нь шуугиан дэгдээж байна.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор болж байсан Хүн гүрнээс гаралтай орнуудын Дэлхийн энхийн их наадам, бие биенээ огт танихгүй олон хосуудын гэрлэлт, Энхтайван мандтугай гэх зэрэг утга агуулга бүхий тойруу санаатай элдэв цуглаан ном товхимол талаар нэг тарж байсан бол харин энэ удаад шинэхэн зураг дэлгэгдэн шуугиан дэгдээж байна. Сэлэнгэ аймгаас сонгогдож эдүгээ ч ихээхэн дуулианы эзэн болж гадаадад их хэмжээний валют бүхий нууц данс нь ил болж шуугиулж явсан С.Баярцогт, Муслман шашинтан ариун гэгээн зөнч Мухамедын үнэнч шавь байх учиртай УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Агипарын Бакей хэмээх олны танил эрхэмүүд Мүүн өвгөнийг даган алхаж байгаа нь хачирхал төрүүлж байгаа юм.

 

Монгол улсын Үндсэн хуулинд Монгол улсын иргэн нь ямар шашин шүтэх эс шүтэх нь өөрийнх нь дурын хэрэг мэт боловч өндөр ёс суртхуун, өв уламжлал, заншил хэл соёлоо эрхэмлэн дээдлэгч казахын ард түмний төлөөлөл болсн А.Бакей зөнч Мухамедад биш юмаа гэхэд ядаж казахчууддаа зориулж байх хайран сайхан цаг заваа ингэж яваа нь гайхмаар бас гутармаар санагдаж байгааг нуух юун билээ. Ёстой л Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэж яваа юм байна.