МАН-ын бага хурал хуралдана
2019/04/29
МАН-ын бага хурал өнөөдөр хуралдана. Хуралдаанаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргах юм. Сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу намууд тавдугаар сарын нэгнээс өмнө СЕХ-д нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүрүүлэх хуулийн заалттай.
Одоогийн байдлаар МАХ, АН нөхөн сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлээд байгаа ч СЕХ-нд албан ёсоор хандаагүй байна.