78 сая төгрөгийн брэндийн гутлаар ард түмэн гол зогоох уу
2014/03/03
Хүчилтөрөгчийн дутагдал.Өнөөдөр Улаанбаатар хотод төрж буй хүүхэд бүрт ийм оношийг эмч нар тавьж байна.Их үү, бага уу гэдгээс нь үл хамаарч хүчилтөрөгч залгах эсэхээ эмч нар шийддэг.
Энэ нь даамжирч рахит болохын зэрэгцээ мөн л хүүхэд бүрийн толгой хөлрөх эмгэгтэй.Эмч нар хий дэмий л “Агаарт гарга.Салхилуул” гэдэг.Гэтэл салхилуулах агаар нь бүхэлдээ утаатай.Тэрхүү утааг бууруулахын тулд олон ажлыг хийсэн.Хойшдоо ч хийнэ.“Хийгээгүй” гэж шүүмжлэхийн аргагүй ажилласаар л байгаа.Гэсэн ч тэр нь үр дүнд хүрдэггүй. Хэрэгжүүлэгчид нь сэтгэлгүй бас зарцуулах ёстой мөнгийг зориулалт бусаар зарцуулсаар ирсэн.Үүний жишээ нь Цэвэр агаар төслийн дарга, цэргүүдийн ялын дүгнэлт.Тэд өнгөрсөн хугацаанд Улаанбаатарын утааг бууруулахын тулд төсөвлөсөн бүх мөнгийг хувьдаа ашигласан нь тогтоогдсон.
Түүний нэг том гол буруутан нь тус сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан.Уг нь тэрбээр бидний л адил эх хүн. Сайн сайхан амьдрах гэсэн хүсэл зөвхөн түүнийх биш.Бүх хүнийх.Харамсалтай нь тэрбээр тэрхүү хүсэл сонирхлоо та бидний эрүүл уушгийг золиослон байж хэрэгжүүлсэн гэдэг.Өөрөө Дархан-Уул аймагт хауст амьдарч, зочид буудал ажиллуулдаг тул үр хүүхдээ салхилуулах боломж тэр хэрээр нээлттэй байх нь ойлгомжтой.Тийм ч учраас амьтны алаг үрэс насан туршдаа тархины өвчтэй болж, уушигны бүтэн амьсгаа авч чадахгүй хорвоог туулах нь зовлон биш мэт санагдсан биз.Ингэж бодож чаддаг учраас бүхэл бүтэн 78 сая төгрөгөөр брэндийн гутал цуглуулж, түүнээсээ тансаглалын таашаалыг авч суусан байж таараа.Учир нь түүний гэрт нэгжлэг хийхэд 78 сая төгрөгийн брэндийн гутал гарчээ.Дээр нь 30 сая төгрөгийн үнэт эдлэл.Үнэт эдлэлийн тухайд нь эмэгтэй хүн гэдгээр нь өршөөж болмоор.Гэтэл 78 сая төгрөгийн брэнд гутал гэдэг чинь юу гэсэн үг вэ.Хэрэв өөрөө өөрийнхөө амьдралыг авч явахын тулд шударгаар тэмцээд тэр хэмжээний гутал авч чадсан бол өөр хэрэг.Гэтэл Цэвэр агаар сангийн мөнгөөр тансаглаж, 100, 100 саяар нь торлоод гарсныг нь бодохоор гол харламаар. Тэрбээр өөрийн хань хамсаатнуудын хамт нийтдээ гурван тэрбум 52 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан нь тогтоогдсон.Энэ бол гурван сургууль эс бол гурван эмнэлэг барих мөнгө.Мэдээж том биш ч гэлээ тухайн нэг сум хийгээд хорооны хүүхэд багачуудыг өвлийн хүйтэнд хацраа, гараа хайруулан байж алхахгүйгээр эрдэм мэдлэг, эрүүл мэндийг олж авах мөнгө.Ингэж бодохоор түүнд 5.1 жилийнх нь ял багадсан санагдана.Тус сангийн гүйцэтгэх захирал Н.Хүрэлсүх түүний эл бүх хулгайг мэдээгүй гэж байгаа.Энэ нь төр ямар хүнд эрх мэдэл атгуулахаа мэдэхгүй байгаагийн илэрхийлэл.Мэдсэн ч мэдээгүй мэт царайлж, түүнд тэнэгтэх боломжийг олгосон байж болох.
Тэгвэл М.Хулан нягтлангийн брэндийн гутлын хорхойг дарах 78 сая төгрөгөөр юу хийж болох вэ. Зөвхөн эхний жишээ гэхэд Улсын аварга Г.Эрхэмбаярыг улсын арслан цол авахад нь “Монгол алт” компани 78 сая төгрөгөөр байлж байсан юм байна. Дараагийн жиших үйл явдал бол шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн хөшөөг “нүүлгэхэд” Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 78 сая төгрөг зарцуулах шийдвэр гаргажээ. Өмнөговь аймагт болсон “Ингэний айрагны баяр-2012” арга хэмжээний үеэр зохион байгуулсан ноосон бүтээгдэхүүн, ингэний сүү, цагаан идээний үзэсгэлэнгийн үеэр 78 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн зарагдаж. Үүнийг үзэсгэлэнд оролцогсод “алга ташиж”, талархан байж олон нийтэд зарласан.
Дархан-Уул аймгийн Төрийн сангаас 2013 оны хоёрдугаар сард “Орон нутгийн төсөвт байгууллагуудад 78.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон” гэдэг мэдээллийг хийж байв. Энэ мөнгө мэдээж жилээ даана.Цаашлаад 78 сая төгрөгөөр өөр юу хийж болох вэ гэж зараас хайвал хуучны хоёр өрөө байрыг өлхөн дээрх мөнгөөр авч болно.Эс бол хотын төвд боломжийн талбайтай нэг өрөө, эсвэл хотын захад багахан шиг зайтай хоёр өрөө байр авчихна.За тэгээд суудлын жижиг тэрэг бол бараг 16, эсвэл үнээсээ хамаараад зургааг авч чадна.
Харин өдөрт 10 мянган төгрөг хүнсэндээ зарцуулдаг айл байлаа гэхэд хэд хоногийн хоол болохыг уншигч та тооцоолоод үзээрэй.Мэдээж 78 сая төгрөгөө 10 мянгад хуваах нь тодорхой.Эс бол энэ мөнгө өөрийн тань гэрт бэлнээр байгаа тохиолдолд юу хийж болохоо ч тооцоолж үз. Эцсийн үр дүн нь таны сэтгэлийг гомдолд хүргэх нь гэмшмээр.Мэдээж бид биш харин 78 сая төгрөгөөр брэндийн гутал цуглуулаад сууж байдаг М.Хулан нягтлангийн хувьд шүү дээ.Бид ийм л нийгэмд амьдарч, ийм л хүмүүст эрх мэдэл өгчихөөд сууж байна. Тэрбээр “100 сая төгрөг нэг торонд л багтдаг юм билээ” гэж хэлчихээд шүүх хуралдааны үеэр уучлал гуйсан нь үгүй. Гагцхүү хураасан, хуримтлуулсан бүхэн нь түүний ард үлдэж, тэрбээр 5.1 жилийн дараа эс бол хоёр жилийн дараа суллагдаж гарч ирэхэд эд мөнгөн дээрээ чөлөөтэй “тарвалзана”. Ийм байхад шударга ёсыг бид хэнээс нэхэх вэ.Түүний гэрээс хурааж авсан ард түмэн 78 сая төгрөгийн брэндийн гутлаар гол зогоох уу.Аль эсвэл дуудлага худалдаа зохион байгуулж, төсөвт орлогыг төвлөрүүлэх үү.Амьдралд шударга бус зүйл дэндүү олон.Гэхдээ амьтны алаг үрсийн эрүүл мэнд, улаанбаатарчуудын эрүүл уушгийг гэмтээн байж 78 сая төгрөгийн брэндийн гутлаар гангарах гэсэн М.Хулангийн хүсэл биелээгүйд эцсийн дүндээ бид буруутай байж мэдэх юм.Түүнийх шиг ихийг хүсч, ихийг мөрөөдөж, түүний гутлыг тайлах тэнхэлгүйгээрээ шүү дээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
Зочин · 2014/03/05
хүн гэдэг хөгийн өчүүхэн юм даа **********
Зочин · 2014/03/05
Энэ авгай бүх хөрөнгийг хурааж авах хэрэгтэй. Дарханд байгаа house гээд л хүүхдүүдийнх нь нэр дээр байгаа мөн хамаа****** садан гээд бүх холбоотой хүмүүсийнх нь хөрөнгийг хурааж тэр идсэн уусан гээд байгаа 5.1 тэр бум төгрөгнөөс хасаж үлдсэн хохиролыг нь насаар нь ажил хийлгэж төлүүлөх хэрэгтэй.
Зочин · 2014/03/05
энгийн ард түмэнээ ээлж дарааллан ажиллуувал Жич Бат дулмаа хоёрын ам бүлээс нэг нэг хүн гэдгээр хэдэн орон тоотой байна ядуу ардаасаа жил болгон ажиллуулж байвал адилхан идэж адилхан хөрөнгөтөй болж хурдан ядуу гэдэг зовлонгоос гарах биш үү ард бид чинь Монгол улс
Зочин · 2014/03/04
Хулгайлсан бол гарыг нь, хүчиндсэн бол эрхтнийг нь тасал. оновчтой ял өгөхгүй хэдэн жилийн ял өгсөн болоод тэнсэн, өршөөлийн хуулиар суллаад байхаар гэмт хэрэгтнүүд даварч байна
Зочин · 2014/03/04
ene yamar dawrtsan ****** we. chi vheech muu *****
Зочин · 2014/03/04
Avsanda chirch orj chadhu naad huraasan *****oo
Зочин · 2014/03/04
****uulaach ***** yadag ***** we ard irged ni yderch bhad mu ***** tansaglan genee vhvvl taaarsan amitan shorond orood *****ah bh bdaabvh ed horongogiin huraaj awah heregtei
Зочин · 2014/03/04
****uulaach ***** yadag ***** we ard irged ni yderch bhad mu ***** tansaglan genee vhvvl taaarsan amitan shorond orood *****ah bh bdaabvh ed horongogiin huraaj awah heregtei
Зочин · 2014/03/04
tsever agaar san gejnees munguur n niitiin bair oyutnii urguu shig uym bariad ailuud zaluu ger buluud oruulchixgui idej toglox ***ltag yumdaa mongolchuudaa
Зочин · 2014/03/04
Ugaasaa l gants medegdej bgaa n ene ****ooos bugd l tuswiin mungu ih baga hemjeegeer idej uujiigaa sht. Iim bhad uls oron min yaj hugjihiin.
Зочин · 2014/03/04
tsaazal buh horongiin huraagaad ariachde 78 say iig heden odor ursen bol tegheerl yroso sanaan zowku bgaagin shinj shdeee
Зочин · 2014/03/04
****** ********ийн бүх юмыг нь хураагаад гэр бүл, удам судраар нь гудамжинд гаргаад хөгшрөөд тэтгэвэрт гарах насанд нь хар гэрээс гаргах ёстой шд. Тэгэхгүй бол хэдэн жилийн дараа гараад ирэхэд гутал, алт мөнгөн эдлэлээс бусад нь байж л байна гэсэн үг биздээ. Энэ ****** 78,0 сая төгрөгөөр гуталнууд цуглуулаад байж байхад зарим нь 78,0 сая төгрөг хэрхэн, ямар банкнаас зээл авч орон сууцтай болох тухай бодоод сууж байх жишээтэй.Зүгээр наад захын жишээ ц******лаад 78,0 сая төгрөгөөр Монголд хийдэггүй эмчилгээг гадаадад хийлгээд эрүүл амьдрах багачууд зөндөө байна. Ер нь энэ Монгол улсад хувьсгал хийх хэрэгтэй болсон юм шиг. Орос шиг улаан хувьсгал ч юм уу... Бүх шатанд хээл хахууль, ********************* даамжирсан дампуу улс ийм байхад Монгол улс чинь яс цуглуулдаг газар болохоос яахав. Гэр бүлээр минь виз гаргаад өгвөл хамгийн түрүүнд зайлнаа. Гадаад улсад очоод оцоож овойтлоо мөнгө хураах нь хамаа алга зүгээр хэдэн жил ч гэсэн байгаа орчноосоо стрестэхгүй амьдарч байгаад ирмээр байна шд. Монголд бол зүгээр наад захын замын хөдөлгөөн, хүмүүсийн зан харьцаа, гудамжинд алхаж байгаа хүмүүсээс эхлүүлээд л бөөн бухимдал.
Зочин · 2014/03/04
Цэнтрал тауэрийн доод дэлгүүрүүдэд тэр зэргийн үнэтэй гутал байгаа биз
Зочин · 2014/03/04
buh horongiig ni huraaj ulsiig hohirolgui bolgood shorond ysiig ni hataa
Зочин · 2014/03/04
78 sayiin gutal bas bainaa
****tsiima · 2014/03/04
Uheesee.hytad shig shuud tsaazal.yamar ichihchgui tegj helj bhda yadiin hulgaich huuhniig hiiged hata esbel tsaazlah heregt shde.1000 tugrug hulgalsn eh 10 jil avch bhad en muu buh nasara abah heregtei shde.za yaahav baliar avgaig burhan shiitgen bizde.
Зочин · 2014/03/04
ichij amidraasai muusain huwalzuud HUrelsuh ch gesen gedsee hagartal zawshsan shde ajilchidiinhaa tsaling tawih mungugui l gedeg bsan dandaa karmaandaa hiicheed tegj heldeg bj l dee
usku · 2014/03/04
odoo naaduul chini orshooliin huuliar shuud sullagdana sh dee.
Зочин · 2014/03/04
ene oodlohguildee ...