“Макс” компанийнханд хариуцлага тооцох уу?
2014/03/03
“Тэнгис” кинотеатрын баруун талд “Макс өргөө” компанийн барьж буй барилгаас төмөр унаж хүний амь насанд хүрсэн хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 07-нд гарсан.
Тодруулбал, барилгын дээврээс бэхэлсэн долоон метрийн урттай сум төмрийн түгжээ савж авто замын гуравдугаар эгнээнд зорчиж явсан автомашины дээр унаж, улмаар жолоочийн амь насанд хүрсэн. Ийнхүү осол гаргаж хүний амь нас хөнөөсөн хэрэгт барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан хоёр хүнийг буюу “Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар буюу барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татан шалгаж байна/буруутай болох нь шүүхээс тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай/. Учир нь тус барилгад ашиглаж байсан дүүжин өргүүрийг зориулалтын дагуу ашиглаагүй, дүүжин өргүүр ашиглах эрх бүхий хүн хариуцан ажиллуулаагүй зэрэг зөрчил мөрдөн байцаалтын явцад илэрсэн ажээ.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын шатанд яваа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс прокурор болон цагдаагийн байгууллагаас татгалзаж байна.
Харин эх сурвалжийн мэдээлснээр “Макс өргөө” компанийхныг барилгын ажлыг түр зогсоох шийдвэр гаргасан байхад хууль зөрчиж барилга барьж байсан эсэх асуудлыг шалгаж эхэлжээ. Учир нь өнгөрсөн 2013 оны долдугаар сарын 01-нд МХЕГ-ын улсын байцаагчид тус компанийн барилгад шалгалт явуулж, барилгын ажлыг түр зогсоогоод байсан аж. Гэтэл дөрөвхөн хоногийн дараа “Макс өргөө” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхзаяа барилгын гадна талын шилэн фасадны ажлыг хийлгэхээр “Мээж гласс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fassad in” компанийн захирал Ким Хэ Жун нартай гэрээ байгуулж захирал Д.Ганбаатараар батлуулсан гэнэ. “Макс өргөө” компаниас дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарлаад байгаа юм байна. Өөрөөр хэлбэл МХЕГ-аас барилга барих эрхийг нь түр түдгэлзүүлж, Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрлийг нь өгчихсөн байж магад юм байна.
Ямартай ч “Макс өргөө” компанийг барилга барих зөвшөөрөлтэй байсан эсэхийг, шилэн фасадны ажлыг гүйцэтгэж байсан “Мээж гласс” компанийн удирдлагуудыг шалгах ажиллагаа үргэлжилж байна
Зочин · 2014/03/04
hudulmuriin hulsiig 51-200 dahin nemegduulsentei tentseh hemjeenii mungiig n tegeed uls avchihdag bizdee. Hohirson hund yuch baihgui Yadaj unchin hotsorson huuhdiig n nasand hurtel n tejeeh heregtei shde Huuhed n uruvdultei bna
Зочин · 2014/03/04
Xvni ami xedxen tsaasar vnelgdej xvn alchad tawxan jiliin yl ugdug ene teged shudarga xuuli munu bvxel bvten xvni ami nas ersdcheed bxad uursdix n vr xvvxed ingsen bl yaj ingej shvvj ylldag ym gd gvinde udaxgui uursudd n toxoildno ed nart .....ganbaatar shvvgch nart xvrtel ym negeer duu***gui shvv..........