Өнгөрч буй энэ долоо хоногт улс эх оронд олон үйл явдал өрнөв. Үүний онцлох мэдээллийг тоймлон хүргэж байна. 

Нийгэмд тавдугаар сар дундаа орчихсон байхад зарим аймгуудаар цас орж, олон хүн цасанд боогдов. Уг нь цаг уур орчны хүрээлэнгээс урьдчилан, сэрэмжлүүлэх мэдээг цаг алдалгүй хүргэж байсан ч монголчуудын хэнэггүй зан мөн л энэ удаад эрсдлийг дагуулах шахлаа. Тухайлбал,  баруун аймгуудын зам дээр 2-4 см мөсөн давхарга үүсч хунгар газраа 60-80 см орчим цас хунгарлажээ. Цас шуурснаас болж үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам маш их хальтиргаатай болсон учраас машин зорчиход ихээхэн хүндрэлтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулаад байна. Мөн хальтиргаа гулгаанаас болж машинууд замын хажуу руу унах, цасанд боогдсон хэрэг их гарчээ. Өвөрхангайн замд нялх хүүхдүүд тээвэрлэсэн жижиг оврын долоо машин цасанд боогдсон байсныг онцгой байдлын аврагчид аварсан байна. 

Мөн зам тээврийн осол буурахгүй байна. Энэ долоо хоногт гэхэд зам тээврийн ослоос 14 хүүхэд осолд өртжээ. Явганаас хөдөлгөөнд оролцож байсан хүүхдүүдийн 9 нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол 5 нь гарцгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд орсон байна. Энд зөвхөн хүүхэд өртсөн ослыг онцлов. Харин энэ  долоо хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 32 осол, мөргөлдөх хэлбэрээр 27 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол, онхолдох хэлбэрээр 2 осол тус тус бүртгэгджээ. Иймд зун цаг ирж байгаа тул хүүхэд багачууд тоглоомын талбайд тоглох, найзуудтайгаа зугаалах явдал нь эрс нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор хүүхэд өртсөн осол хэрэг нэмэгддэг гэдэгийг албаны хүн анхааруулав.

Иймд эцэг, эхчүүд болон хүүхэдтэй хүн бүрт дараах аюулгүйн зөвлөмжийг хүргүүлж байна.

  • Хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах;
  • Хороололын дотор явахдаа хүүхдээ гараас нь хөтөлж, бага насны хүүхдийг тэвэрч явах;
  • Хүүхдийн тоглоомын тайлбайг хайс, хашаагаар замаас тусгаарлаж өгөх;
  • Гараш, зогсоолоос хөдлөх үедээ машинаа тойрон харж, хүүхэд байгаа эсэхийг шалгаж, нягталж байх;
  • Гудамж, замын ойролцоо, орцны үүдний орчимд, машин зогсдог талбайд хүүхдээ тоглуулахгүй байх;
  • Хорооллын доторх зам болон сургуулийн бүс орчмын замд хурдыг 20 км/цагаас хэтрүүлэхгүй байх;
  • Явган хүний гарц болон хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчимд тээврийн хэрэгслийн хурдыг сааруулж, явган зорчигч, хүүхэд багачуудад зам тавьж өгөх.

Цаазын ял оновчтой шийдэл биш, улстөржүүлэхгүйгээр хүчирхийлэгчидтэй тэмцэх хэрэгтэй нийтлэлийг эндээс уншаарай

Улстөрд өөрчлөлт, эргэлттэй үйл явдал үл өрнөв. Харин эсрэгээрээ гишүүдийн нэр холбогдсон дуулиант үйл явдал өрнөсөөр. Улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрийг оруулсан талаарх сайхан мэдээг бид хэзээ сонсохыг хэлэхэд бэрх болжээ. ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

Эдийн засагт хаврын улирал шувтрах үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх магадлал өндөр болов. Тухайлбал, өнөө өглөө нэгэн рекламыг сонсох нь ээ "м.кв нь 1 сая 900 мянган төгрөгөөр борлуулагдаж буй нэгэн орон сууцны үнэ 1 сая төгрөг" болтлоо хямдарсан талаар дуулгав. Үүнээс харахад л үнийн хөөсрөл ямаршуу шатанд явж байгааг харж болох нь ээ. Үнийн "хөөсрөл" дэгдэхгүй гэх "баталгаа алга"

Спортынхон улс орныхоо нэрийг мандуулсан баярт мэдээг дуулгадаг билээ. Гэвч энэ удаад үндэсний бөхтэй холбоотой таагүй мэдээ дуулгах нь тэр. Ялангуяа залуу бөхчүүдийн ааш авир, гаргаж буй увайгүй үйлдэл монгол бөхөө дээдэлдэг, үздэг ард түмэнд таалагдахаа больж харин ч доромжилсон, бусдыгаа хүндлэхгүй байгаа муухай үйлдэл болж харагдах болов. Увайгүй үйлдэлтэй жудаггүй бөхчүүд олшрох вий

Энэ үйл явдлын дараахан улсын харцага Б.Бат-Өлзий ард түмнээсээ уучлалт хүсэв. Тэрбээр "Сайн байцгаана уу? Би МУ-н харцага Б.Бат-Өлзий байна. 2019- 05-05нд болсон Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4-ийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан энэ үйлдэлд миний хувьд бухимдан, зохисгүй үйлдэл гаргасандаа Монголынхоо бөх сонирхогч нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна" хэмээсэн юм. Харин МҮБХ-ны зүгээс түүний давааны шагналыг нь хасах шийтгэл ногдуулсан ажээ.

Манай улсад олон сайн чадварлаг жүжигчид бий. Тэдний нэг МУАЖ Г.Равдан. Түүний хүү жүжигчин Р.Баттогтох монгол улсын соёлын тэргүүний цол тэмдгээр шагнагдав. Урлагийн салбарт тэр дундаа дэлгэцийн бүтээлд хүч сорьж яваа жүжигчин залуу "Орилоон-2" киноныхоо нээлтийн үеэр ааваасаа энэхүү шагналыг гардаж авсан нь маш содон үйл явдал болсон юм.