Тагнуулынхан ичиг, ичиг
2014/03/04
-ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ӨНӨӨДӨР Г.БАДАМРАГЧААГААС ӨӨР ОРОЛДОЖ “ТОГЛОХ” ИЛ ТОД НУУЦ АЖИЛЛАГАА ОЛДОХГҮЙ БАЙНА-
Тагнуулын ерөнхий газар найруулагч Г.Бадамрагчаад “хулхидуулчихлаа”.Ичмээр.Түүнийг “Монголд төрийн эргэлт хийх гэж байна” гэх үндэслэлээр өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд шалгасан.Ингэхдээ найруулагчийн хэлснээр бол толгойд нь буу тулгаж, баахан дарамт шахалт үзүүлэн байцаалт авч.Эцсийн дүнд нь анхан шатны шүүх түүнийг гэм буруугүйг батлав. Цаашид Тагнуулын ерөнхий газар өөрсдийн дүгнэлтийг нотолж, давж заалдахгүй бол тэр чигтээ гутамшигт нэр устай үлдэнэ гэсэн үг. Ингэхдээ тэд хөл тулгар эхнэрийг нь “барьцаалж”, барьж хорино хэмээн айлгаж. Үүнийг найруулагчийн үг нотлох бөгөөд тэд айл гэр болсноосоо хойш гурвын гурван хүүхдээ алдаж байжээ.Өрөнд унасан хүн байнгын дарамтад орж, сэтгэн бодох чадвар нь буурдаг тухай Канадын эрдэмтэд судалгаа хийж, туршилтаар нотолсон тухай уншиж байснаа санаж байна.
Сүүлчийн найдвар болсон ураг эхнэрийнх нь хэвлийд байхад түүнийг нь ч заналхийлж.Тагнуулын ерөнхий газар хүний амьдралаар, хүний итгэл найдвараар, хүний эхнэрийн гэдсэнд бойжиж буй тэр ургаар ийн амьдралыг нь заналхийлж болох уу.Хэрэв бид дарангуйлагч нийгэмд амьдарч байсан бол өөр хэрэг.Гэтэл бид өдөр бүр ардчилсан Монгол Улсад амьдарч байгаагаараа бахархдаг тийм ард түмэн. Тийм ч учраас найруулагч Г.Бадамрагчаа Цагдаагийн ерөнхий газрын хүсэлтээр “Цагдаагийн тангараг” киног хийж, хоёрдугаар ангийнхаа зураг авалтыг авч, эвлүүлэх ажилд ханцуй шамлах гэж байгаад баригдсан гэдэг. Товчхондоо хүчний байгууллагын захиалгыг сөрөг тагнуулын албаныхан төрийн эргэлт хэмээн харж байгаа бол Монголд хэн уран бүтээл тууривах юм бэ. Тэр дундаа энэ талаар Тагнуулын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Б.Зулаа Г.Бадамрагчааг баривчлахтай зэрэгцээд “Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан найруулагч Г.Бадамрагчаа нарын иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Эдгээр иргэдийн далдуур төлөвлөж, бэлтгэж байсан үйл ажиллагааны талаарх мэдээллийг манай байгууллага авсан.Түүнээс хойш хуульд заасан үндэслэл журам, арга хэлбэрээр мөрдөн шалгаж, болзошгүй хор хохирлоос сэргийлэх зайлшгүй шаардлагын үүднээс өнгөрсөн оны тавдугаар сард хууль бус үйл ажиллагааг нь таслан зогсоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.Уг иргэнийг ямар нэг уран бүтээлтэй нь холбогдуулж, эсвэл улс төрийн юм уу, аль нэг шалтгаанаар баривчилсан гэх яриа нь огт үндэслэлгүй. Бидэнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах хангалттай үндэслэл баримт сэлт байгаа учраас шалгаж буй гэдгийг ойлгох хэрэгтэй.Тэгээд ч ямар ч эрүүгийн хэргийг шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагддаг эсэхэд прокурорын байгууллага хяналт тавьдаг шүү дээ” хэмээн хэвлэлийн бага хурал хийж байжээ.Цааш нь тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төрийн эрх мэдэл гагцхүү сонгуулиар л шилжих бөгөөд үүнээс өөр аливаа оролдлого үйл ажиллагаа бүхэн хуулийн хариуцлага хүлээх ёстой гэдгийг сануулмаар байна” хэмээж. Энэ үеэр нь харин жүжигчин Р.Анхням “Би найруулагч Г.Бадамрагчаатай 2007 онд анх “Үнсэлт” кинонд хамтран ажилласнаас хойш уран бүтээлийн төдийгүй гэр бүлийн анд нөхөд болсон. Бид байнга холбоотой байж хийхээр төлөвлөсөн, хийж бүтээсэн уран бүтээлээ байнга ярилцдаг байсан.Ийм зүйл болсонд харамсалтай байна.Би “Цагдаагийн тангараг-2” кинонд байцаагч бүсгүйн дүрд тоглосон.Бэлтгэгдсэн гээд байгаа хүмүүсийн нэг нь би байна” гэсэн мэдээлэл хийж иргэний эр зориг гаргаж байв. Хамгийн инээдтэй нь Тагнуулын ерөнхий газрын дэглэсэн энэ бүх жүжгийн төгсгөлд хэргийг хэрэгсэхгүй болгож, тэрбээр 2014 оны гуравдугаар сараас эхлэн эрх чөлөөт иргэн болов.
Тэгвэл эцсийн дүндээ Тагнуулын ерөнхий газар юу хийх ёстой вэ.Үүнийг Тагнуулын тухай хуулийн 11.1.1-д “Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн асуудлаар тагнуулын мэдээ олох, цуглуулах, задлан шинжилгээ хийж, дүгнэлт гарган энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх” гэж заасан.Мөн 12.1.9-д “Хүн ам, экологийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хүчтэй хордуудах, мансууруулах бодис болон галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх, хадгалж хамгаалах, ашиглах тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих” гэсэн заалт байдаг.Гэтэл өнөөдөр бодит байдал нөхцөл хэр хэрэгжиж байна вэ.
Манай сонины 34 /1002/ болон 39 /997/” дугаарт хоёр ч удаа “Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар хамтран хар тамхины томоохон сүлжээ илрүүллээ” гэсэн мэдээлэл гарсан. Уг мэдээллүүдэд Улаанбаатар хотын гудамжнаа та бидний зөрөөд өнгөрч буй залуусын хэнийх нь ч гэсэн халаасанд гашиш, “мөс” байж болохыг баталлаа.Олон арван залуус өөр хоорондоо бүлгэрхэж, дээрх нэр төрлийн мансууруулах бодисыг хамтдаа хэрэглэдэг тухай яриа энгийн нэг мэдээлэл мэт чихний хажуугаар урсах болж.Гэхдээ тэдгээрийг сонин хэвлэлээс уншсан нь ийн ярьж буй хэрэг.Цаашлаад диско клубүүдэд мансуурсан залуус өөрийгөө аалз мэт төсөөлж, үсэрч харайж байна гэх баримтууд ч хэвлэлээр гарсан.Гэтэл үүний эсрэг монгол хүн бүрийг мансуурах бодисоос хамгаалж, хүн амын эрүүл саруул ухааныг эгнэгт дээдлэх ёстой Тагнуулын ерөнхий газар ажиллаж байна гэх мэдээлэл хэвлэлээр гарсан уу.Ажилласнаа нууцлах эрх байлаа гэхэд тэдний үйл ажиллагаа үр дүнд хүрсэн үү.Гаалийн ерөнхий газар эс бол Хил хамгаалах ерөнхий газрынхан гааль дээр нэвтрэхээс нь өмнө барьж байгаа ганц нэг тохиолдлыг эс тооцвол Тагнуулын ерөнхий газар ард түмнээ хамгаалж чадаж байна уу. Хэрэв ажиллаж чадаж байсан бол яагаад энэ чиглэлийн эрдэмтэн судлаач, гардан ажилладаг байгууллагынх нь төлөөлөл “Хар тамхи аюул дэгдээлээ” гэсэн мэдээлэл тараагаад байгаа юм бэ. Үүнээс болж хүн амины хэрэг хүртэл болсон байхад юунд нь ядарсан найруулагчийн уран бүтээлч сэтгэлгээтэй зууралдана вэ.
Дараагийн эмгэнэлт жишээ.Монгол Улсын хэмжээнд тарьж ургуулж буй хүнсний ногоо бүхэлдээ хортой гэсэн ангилалд багтаж буй гэнэ.Үүнийг Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс зарлаж, тэд үүргээ биелүүлсэн ч Тагнуулын ерөнхий газар үүнд анхаарлаа хандуулахгүй өнгөрч болохгүй. Учир нь тус албаны тухай тусгай хуульд “Хүн ам, экологийн аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хүчтэй хордуулах бодисын эсрэг ажиллана” гэсэн заалт бий.Хилийн чинадаас баахан гахай, нохойны хоолыг хүнсний ногоо нэрээр оруулж ирдэг гэдгийг Тагнуулын ерөнхий газрынхан шалгахгүй бол өөр хэн шалгах юм.Олон зуун төсөл хөтөлбөрийн цаад далд сонирхол, зорилгыг нь өнгийж харж, зарим нэг болохгүй бүтэхгүйгийнх нь үйл ажиллагааг хязгаарласан жишээ байна уу.Харийн шашин нэрийн дор охид бүсгүйчүүдийн аз жаргалыг булааж, эрчүүдийнх нь тархийг самууруулж суухад Тагнуулын ерөнхий газар үгээ хэлсэн үү.Тагнах, чагнах ажил нь нууц байж болно харин яагаад хариуцлага тооцсон тухай мэдээлэл олонд гарахгүй байна вэ.Аль эсвэл зөвхөн жирийн найруулагчийн уран бүтээлийг зогсоож, гэр бүлийг нь хоморголон хямраахад л ил тод гэсэн дүрэм үйлчилдэг хэрэг үү.Инээдтэй биш гэж үү. Монголын Тагнуулын ерөнхий газарт өнөөдөр Г.Бадамрагчаагаас өөр оролдож “тоглох” ил тод нууц ажиллагаа олдохгүй байна гэхэд… Захын хятад наймаачин монголчуудын эрүүл мэнд рүү заналхийлж, хүнсний аюулгүй байдал гэдэг улс орны тусгаар тогтнол, хүн ардын амь амьдрал руу “буу чиглүүлж” байхад яагаад чимээгүй байна вэ.Ийм байхад та бүхнийг эр зориг гарган “Ичиг, ичиг” хэмээн шоолон, чигчийлэхэд буруудлаа гэхэд эмээх зүйл алга.Учир нь Тагнуулын ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газрын захиалсан киноны найруулагчийг барьж хорьж “тоглоод” байна шүү дээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
Зочин · 2014/03/08
xoolnii sav parazit utnuud tsagaan xorxoi
Зочин · 2014/03/06
УВС ХҮН УХААНТАЙ Зөв сэгэж байна амархан ту******л дэвшинэ амархан мөнгө олно Халх дуусахад Увс хүн ганцаар үлдэнэ
Зочин · 2014/03/06
iim nobshnuuduug hols husheeree hoolloj baigaadaa gutaj bna
Зочин · 2014/03/05
Heregtsee.com
Зочин · 2014/03/05
onigoo
Зочин · 2014/03/05
Il bolson ni l ene ****oos uur hichneen ch humuusiig iim baidald oruulj bsniig hen medlee ardchilal neriin door ulsiig min yu l bolgood bn daa
Зочин · 2014/03/05
Солонгос киноны үйл явдал шиг зарим нь сэтгээд байдаг болчихсон ю****** энэ залуучууд чинь түүнээс илүү сэтгэе гэвч өөр юу ч заалгаагүй байдаг
Зочин · 2014/03/05
toriin erhiig zovhon songuulaar avdag bol uls torchid bugd shorond orohnee eronhii saidiig ogtsruulaad l oor eronhii said tomilogddog ter bugd toriin ergelt ymuu Elbegdorjiig eronhii said baihad M.enkhbold mahnii une barij chadahgui bna gd l shuud ogtsruulj bsan udaatai
Зочин · 2014/03/05
Ажилаа мэдэхгүй хүмүүс маш их болсон байна. Би хэн бэ юу хийх вэ? ямар асуудал шийдэхээ ч мэдэхгүй хүмүүсийг жил хугацаа нь болсон гээд удирдах, шийдвэр гаргах түвшинд гаргахаар гаргах шийдвэрээ байнга буруу гаргаад л ...
Зочин · 2014/03/05
Ажилаа мэдэхгүй хүмүүс маш их болсон байна. Би хэн бэ юу хийх вэ? ямар асуудал шийдэхээ ч мэдэхгүй хүмүүсийг жил хугацаа нь болсон гээд удирдах, шийдвэр гаргах түвшинд гаргахаар гаргах шийдвэрээ байнга буруу гаргаад л ...
Зочин · 2014/03/05
zovoo ene tagnuul gej muruuruu baigaa hvnii ****iigl uhdiin deerh asuudluud zunduul baishd
Зочин · 2014/03/05
Mash zuv sedev hundusun bna, Tagnuuliin baiguullaga maani huluu tushuulchihsan yumuu esvel ene baiguullagad dandaa gadnii tuluunii humuus shurgalchihsan yumuu???!!!!!! Mongold bolj bui buhii bolohgui butehgui hereg zurchluudiig uridchilan sergiileh, taslan zogsooh talaar yu hiij bnaaa????!!!!! Yamar ch baisan ajliin ur dun muu bgaa ni ene bugdees il tod haragdaj bna!!!!!!
Зочин · 2014/03/05
Дүр эсгэсэн ардчилал, хошин шог тоглосон улс төрчид, Ажлаа мэдэхгүй төрийн алба гээд энд бүтэж байгаа юм байна уу? Нийгэм бүхэлдээ ёс суртахууны доголдолд орсон байна. Үүнийг эс**********цэх дархаа хэрэгтэй. Тиймд залуус бид үзэл бодол санаа зоригоороо нэгдэх цаг болсон.
Зочин · 2014/03/05
Ardchilsan daranguilal gej eniig helne dee. Udahgui buh hunii biyed bichil damjuulagch suulgaj tagnaj dagaj ehelne dee.