В.Путины ухаанаас Монгол эрчүүд суралцмаар юм
2014/03/05
Дэлхийн тэрбумтнуудыг тэргүүлж, “Forbes” сэтгүүлд нэрээ мөнхөлж, мандаж явсан Михайл Ходорковскийн бизнес, улс төрийн амжилт нэг л өдөр В.Путины “ачаар” уруугаа эргэсэн түүхтэй.
В.Путины улс төрийн хавчилга, дарангуйллын дор арав гаруй жил шоронд хоригдсон түүний хамгийн ихээр үзэн ядах хүн нь ОХУ-ын Ерөнхийлөгч баймаар.Гэтэл Михайл Ходорковский Берлиний ханын музейд сэтгүүлчидтэй уулзахдаа “Би В.Путиныг үзэн яддаггүй. Учир нь тэр миний гэр бүлээр оролдоогүй. Үүнийг нь би үнэлсэн” гэжээ. Түүний энэ мэдэгдэл дэлхий дахиныг гайхшруулав. Эцэг нь гэмт хэрэг, албан тушаалын хэрэгт орооцолдсон бол манайхан шиг эхнэр хүүхдийг нь хавчиад эхэлчихдэг үзэгдэл Орост байдаггүй юм байна. ОХУ-ын төрийн эрхэнд сүүлийн 20 гаруй жил ноёрхлоо тогтоож буй В.Путин М.Ходорковскийн гэр бүлийг гарын үзүүрээр хөдөлгөж, хэн ч биш болгоод өнгөрөх эрх мэдэл түүнд байсан. Одоо ч бий. Гэвч тэр тэгсэнгүй. В.Путин жудагтай зан гаргажээ. Мөнхийн өрсөлдөгч нь байсан М.Ходорковскийг л ялах сонирхол түүнд байснаас биш гэр бүлээр нь оролдохыг хүсэээгүй аж.
Харин монголчуудын хувьд байдал арай өөр. Дайсан бол дайсан гэж үзэн ядаж, хэлэх хэлэхгүй үгээр өрсөлдөгчөө доромжилж, эрээ цээргүйгээр оролддог биш бил үү.
Нэг улстөрчийг шалгасан бол араас нь эхнэр, хүүхдийг нь хэрэгт холбогдуулдаг, ажлаас нь чөлөөлдөг, дарамталдаг үзэгдэл бий болчихсон. Ийм жишээ манайд олон бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг АТГ-аас шалгахын хажуугаар эхнэрийг нь мөн дуудаж байцаахдаа хүнд суртал гаргасанд эрхэм гишүүн эгдүүцэж байлаа. Ж.Энхбаяр гишүүн АТГ-ынхантай уулзахдаа “АТГ сүүлийн үед улстөржсөн байдлаар ажиллаад байгаа юм биш үү. Манай гэр бүлийн хүнийг шалгаад долоо хонож байна. Надаас асуух юмаа асууж болдоггүй юм уу. Өдөр болгон дуудаж байна. Энэ шалгалтаа хурдалж болох уу. Өөрийн зүгээс өгөх материалыг өгчихсөн шүү дээ. Н.Ганболд дарга аа, шаардлагатай бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ өгчих л дөө” хэмээн буухимдаж суусан. Эхнэрээр нь хуулийнхан “оролдоод” байхад зүгээр суудаг эр хүн гэж юу байхав. Эхнэр, хүүхдээ хамгаалж, өмгөөлөх нь хүний ёс.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр нарын эхнэрийг хуулийнхан шалгасан. УИХ-ын гишүүдийн эхнэрийг хуулийнхан зүгээр суулгахаа больсон юм шиг байгаа юм. Ж.Батсуурь гишүүний эхнэр “Цэвэр агаар сан”-гаас их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт холбогдсон ч түүний оролцоо байгаагүйг шүүхээр тогтоосон юм билээ. УИХ-ын гишүүний гэргий гэдэг үндэслэлээр л шалгагдсан юм болов уу. Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгын хувьд их хэмжээний мөнгөний асуудалтай гэгдэж хэрэг нь шүүхэд шилжээд буй. Өөр нэгэн жишээ бол “МИАТ”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа. Түүний үйлийг манай хуулийнхан ч үзсэндээ. “МИАТ”-ийн Дайны эрсдэлийн сангаас их хэмжээний хөрөнгө завшсан хэрэгт Ц.Орхоныг шалгахдаа эхнэрийг нь мөн оролцоотой гэж хэдэн сараар хорьчихсон. Ямартаа л “Ц.Орхон эхнэрээ суллахын тулд мөнгө угаасан 20 улстөрчийн нэрийг зарлахаар болжээ” хэмээн мэдээлж байхав. Ингэж эхнэрээ өмгөөлсний хүчээр “аавынд” оруулалгүй авч хоцорч чадсан. Эр нөхөр нь гэмт хэрэгт буруудсан байлаа гээд эхнэрийг нь хамаатуулаад хэдэн сараар хорьж цагдчихдаг байж болохгүй баймаар. Аль эсвэл Монгол эмэгтэйчүүд эр нөхрүүдээ дагаад гэмт хэрэг хийчихдэг онцлогтой юм уу.
МАХН ын дарга Н.Энхбаярын гэр бүлийг ямагт хууль шүүхийнхэн мөрдөж мөшгиж ирсэн. Түүний эхнэр хүүхдийг нь хаана юу хийж, хэнтэй уулзаж явааг нь алгасалгүй дагаж байв. Аавынх нь гэрт нэгжлэг хийсэн, эхнэрийг нь байцаасан, шалгасан гээд экс Ерөнхийлөгчийн гэр бүлээр хуулийнхан ч “оролдож” байсан. Н.Энхбаярын охин дүү Н.Энхтуяаг одоо ч интерполоор эрэн сурвалжилсаар байна.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд, 21 настай Б.Цэдэн-Иш бүсгүйн үхэлд буруутгагдаж буй Г.Алтанхүүд тохиолджээ. Түүний сургуульд ороод удаагүй байгаа бяцхан хүүг ангийнхан нь “Аав чинь хүн алсан” гэх утга бүхий үгсээр гадуурхах болсон гэнэ. Иймээс Г.Алтанхүүгийн анхны эхнэр “Би өнөөдөр хүүхдээ ч сургуульд нь аваачиж өгөхдөө айдаг болсон. Миний хүүг янз бүр болгочих вий. Сургуулийнхан болон ангийнхан нь буруугаар ойлгох вий гэсэн айдастай амьдарч байна” хэмээжээ. Аавынх нь алдааг хүүд нь үүрүүлдэг ийм араншинг хүүхдүүдэд хэн заагаад өгчихөв. Томчууд, эрчүүдийн үлгэр дууриалал хүүхдүүдэд ч халджээ. Энэ бүхнийг хэн бий болгов. Томчууд л. Тиймээс юу ч мэдэхгүй бяцхан үрсэд ялыг нь үүрүүлж болохгүй баймаарсан.
Т.АМАРТҮВШИН
Зочин · 2014/03/06
tahianaas tommgui tarhitai setguulch nar sansniha zorgoor yrij l baig...
Зочин · 2014/03/06
xa xa xa mongo idehdee ehner hvvhedee oroltsuulj bolohgvi yum bna shvv noshwiin 76 hurgan darga nar bolon toriin alwan haagch naraa
Зочин · 2014/03/06
манай монгол залуус ямар ********** мал шиг болцын бэ энэ комментуудыг нь ун******д бүр гутарчихлаа өөрсдийнхөө амьдралыг аятайхан авч явчаад олон юм ярь малнууд минь
Зочин · 2014/03/06
Ene bichsen setguulch gegch arai l bolohgui ee. haritsuulah ymaa olj haritsuul, altanhuu bol aluurchin. Hunii uriig alj haychihaad bhad huuhdiig ni doromjloh todii zuiliin setgeliin zovniliig uureh l uchirtai. Ene buruu gej bga bol ur huuhedtei gdgee sanahgui yasiin. Hohi ni
Зочин · 2014/03/06
***lgah yostoi bol ***lgan shuudee. ehnerteigee niileed idtsen ni unen um chin harin naad oros nuhur bol uuruu bugdiig zohitsuulsan biz. Putiniig mongoliin awligachtai haritsuulah yosgui hedii bi mongol hun ch Putiniig iim archaagui uwaaigui humuustei haritsuulj bolohgui gej bodoj bn Putin bol delhiin hun manai gishuud bol alailagch nar idhees uur um medehgui
Зочин · 2014/03/06
Путин бол дэлхийн хүн, УИХ- ын гишүүд бол дошны хүмүүс.
Зочин · 2014/03/06
Тээр соц үед нэг хятадын 1/2 хольцтой нөхөр цэвэр хятадтайгаа хятадаар хэрэлдээд ажилдаа гардаггүй ажилд нь хөөж гаргаад, сүүлд учрыг асуувал наад монгол хольцтой нөхөрт чинь 10 монголын ухаан байхгүй гэж билээ. Тэгэхээр 1 хятад = 10 монгол Тэгвэл нэг Путин=хэдэн монгол дарга вэ??????? Хариулах хүн байна уу?????????
Зочин · 2014/03/06
bolij uz
one piece · 2014/03/06
**** ****
pride · 2014/03/06
setguul*****h ter adminch ter adilhan humuus ymaa
Зочин · 2014/03/06
энэ сэтгүүлч юм ойлгодоггүйм байх даа. ходорковский бол гэмгүй байгаад хэлмэгдсэн. эхнэр хүүхдийг шалгаад ч юм гарахгүй. манай энхээ бол улаам цайм луйварчин, хамаг идэж уусан юмаа гэр бүлийнхээ хүрээнд тараагаад өгчихсөн тэнэг. тэгэхээр аргагүй ш дээ.
Зочин · 2014/03/06
Manaid bol Luivarchiniig ni shorond hiichiheed baihad ar geriinhen ni urgeljluuleed luivar hiigeed baidag (N.Enkhbayar ba tuunii nohod) harin Orosod bol ar geriinhen ni odoo bolloo geed zogsoj chadaj bna sh d.
Зочин · 2014/03/06
manaihan bol hamag huuli bus bulhaigaa ger buliihenteigee hiideg bur ehner aaw eej niuts amrag torson telsen huuhduudee hurtel oroltsuulj holion bantan bolgodog bur ooriinhoo arisiig hamgaalj ehner huuhedruugee buhdag humuus sh dee orosuud harin ger buleesee mash holuur hiideg tedniigee huuli bus yumand tataj oruulahgui hamgaalj hol bailgadag yum bish uu
Зочин · 2014/03/06
Za engeed yaraid baival tuuh suhuj baigaad yaraad bna daa teer jiliin zun yumdag Ezen Bogd maani tataar aimagiig baildan daguulchaad yalaa ter ard tumend buruu baihgui tedniid udurdaj baigaa hund buruu bsan gehtei tedniig haa bsan Orosluu tsuluu bizdee bidend iimel tsus baigaa ****oor ger buleer in oroldog baihdaa
Зочин · 2014/03/06
yostoi heregt ehreggu yum oruulah yumaa
Зочин · 2014/03/06
yostoi heregt ehreggu yum oruulah yumaa
Зочин · 2014/03/06
гэр бүл нь ард нь улсын хөрөнгийг угааж явдаг нь ойгомжтой
Зочин · 2014/03/06
No-toi ehneriig ***lgalgui yahav.
Зочин · 2014/03/06
агуу путинтай УИХ гишүүдийг яахан харицуулж болох билээ...Путин бол дэлхийн хүн, УИХ гишүүд бол тийм биш шүү дээ...
gahh · 2014/03/06
mongol erchuud n uursduu bulai yavdaldaa exner xuuxdee xutgaad baigaa uchir ***lgax daa xurvel xamaatan sadnaar n ***lgaas uur argaggui ene setguulch yu bicheed bgaan 1 avilgalchiig suulgaad busad bulaxaigiin daraad ungurch baildaa geed bgaamuu ?????????????????
MALNUUD · 2014/03/06
malnuud ulger durailal avaach.
Зочин · 2014/03/06
***lgax estoi exneriig ***lganashdee
Зочин · 2014/03/06
путин бол дэлхийн хүн, их хурлын гишүүд бол тойрогын хүн , алтанхүү бол гэр бүлийн хүрээний хүн хооронд нь ялгаж салгаач. улстөр , авилга, гэр бүлийн хүчирхийлэл гээд өөр хоорондоо ялгаатай зүйлийг хольж **********ад байх юм
Зочин · 2014/03/06
Сонин мэдээ бишээ найзаа. В.Путин шиг байх хэрэгтэй ш дээ. Дэлхий үнэлж байна
Зочин · 2014/03/06
yun sonin medee ve ?