АСА циркийг төр эргүүлэн авах уу?
2014/03/05
АСА циркд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулж албан шаардлага биелүүлэхгүй бол циркийг улс эргүүлэн авах тухай асуудлыг ШӨХТГ-ын хурлын зааланд хэлэлцэхээр болсон байна.
Таван жилийн өмнө буюу 2007 оны нэгдүгээр сарын 8-нд “АСА” ХХК-ийнхан Улсын циркийг хувьчилж авах менежментийн гэрээ байгуулж байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр гадна талбайд нь зай завсаргүй машин зогсоож машины худалдаа хийнэ. Хойд талын төв хаалгаар ороход худалдааны төв угтдаг болсон.
“IT World” хамгийн том компьютерийн худалдааны төв
“IT Mobile” гар утасны худалдааны төв
Үндэсний хөрөнгө оруулалтын банк
“Тист” бэкери Түргэн хоолны газар
Даатгалын нэг цэгийн үйлчилгээ
“ТВ маркет” дэлгүүр
“Май март” дэлгүүр
“Голомт” банк
“Хангай” цайны газар... гээд олон байгууллага энэ урлагийн төвд бууриа засаад удаж байна. Үүнийхээ төлөө АСА циркийнхэн тэр дундаа их аварга Д.Дагвадорж багагүй шүүмжлэлд өртөж байгаа. Энэ шүүмлжлэлийн эцэст циркийн хувьчлал хэр үр дүнтэй болсон, зориулалтын дагуу ашигласан эсэх асуудлаар ШӨХТГ-аас шалгалт хийж нэлээд таагүй дүгнэлтийг гаргасан байна. Хэрэв шалгалтын дүнг хэлэлцээд циркийн менежментийн асуудлыг эргэн харах шаардлагатай гэж үзвэл нэлээд том асуудал босох нь тодорхой. Улс өмчөө мэдэж эргүүлэн авна гэвэл энд байрласан олон аж ахуйн нэгж, циркийн удирдлагын багийнхны ширүүхэн эсэргүүцэлтэй тулгах нь тодорхой. Хувьчлагдсанаасаа хойш сайн үг сонсоогүй циркийн хувь заяа удахгүй шийдэгдэх гэж байна.
Зочин · 2014/03/06
буцааж авах хэрэгтэй циркийн урлаг сөнөлөө одоогийн хүүхдүүд цирк гэж юу байдгийг мэдэхгүй өсөж байна.............................
Зочин · 2014/03/06
төрд барилга биш бодлого хэрэгтэй...
Зочин · 2014/03/06
Ingej zavaarah bsn yum huvichlal yavuulj yaadiii. business bol business shude
БАТАА · 2014/03/06
МАГНАЙ ДАРГА ХУУЛЬ БУСААР ХУВЬЧЛАГДСАН, ЗОРИУЛАЛТААР НЬ АЖИЛЛУУЛАХ ГЭРЭЭГЭЭ ЗӨРЧСӨН УЛСЫН ЦИРКЭЭ, ХҮҮХДИЙН ПАРКАА БУААЖ АВЧ ЧАДВАЛ 2016 ОНЫ УИХ-ЫН ГИШҮҮНИЙ МАНДАТЫГ АТГАСАН ГЭСЭН ҮГ ШҮҮ. ЗАЛУУЧУУД БИД ДЭМЖИЖ БАЙНА.
Зочин · 2014/03/06
Buren demjij bna. Ene huuli busaar huvihcilsan turiin umchiig odoo butsaaj avah tsag ni bolson. Mongold biadag gant***n tsirk shu dee. Ter Davgadorj nar tiim ih mungu hurungutei yum bol uursduuduu taarsan barilga bariad biznesee hiih heregrei biz dee.Yneheer TSIRK gesen neriig buren utgaar ni avch yavj chadahgui bna daa.
Зочин · 2014/03/06
Монголын цирк Ази тивдээ томоохонд тооцогдож байлаа. Хэдхэн улсад л манайх шиг цирк байдаг даа. Дагвадорж циркийг самарсан даа.
Зочин · 2014/03/06
zuv zuv, huurhii tsirkchid chini gudamjind garchihsan . zarim neg ni gadaadad aviyasaa gaihuulaal yvj baina shd
Зочин · 2014/03/06
Zuw zuw. Tsirk ch yag unendee balraad bga yum shig sanagdsan.