МАН-ын бага хурал хойшиллоо
2019/05/28
МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдахаар товлосон боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо. ҮХЦ УИХ-ын нөхөн сонгууль товлон зарласан тогтоолыг хууль зөрчсөн гэж түдгэлзүүлээд байгаа. Тиймээс ҮХЦ-ийн шийдвэртэй холбогдуулан МАН ч бага хурлаа хуралдуулж, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар түр түдгэлзүүлсэн бололтой.
МАН-ын бага хурлын тов болон бага хуралдаанаар хэлэлцэх асуудал, шийдлийг бид эргэж мэдээлэх болно.