Эрүүгийн хэрэгт холбогдсон С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар удирдаж буй тул АН-аас гарч байна гэв
2019/05/29
АН-ын 300 гишүүн намаасаа гарах болсноо зарлан, мэдээлэл хийлээ.
Тэдний дийлэнхи нь Баянзүрх, Чингэлтэй дүүргийн АН-ын гишүүд байсан бөгөөд намын батлахаа авчирсан үзүүлсэн юм.
АН-ын Баянзүрх дүүргийн намын хорооны тэргүүлэгч гишүүн н.Батбаатар энэ үеэр:
"Чингэлтэй, Баянзүрх дүүргийн АН-ын гишүүд бид яагаад намаасаа гарах болов гэвэл МАНАН бүлэглэл задарсангүй. Харин ч шинээр бий боллоо. Манай нам хувийн компани шиг болчихлоо. С.Эрдэнэ гишүүдээ үг хэлснийх нь төлөө ялгаварлан гадуурхаж байна.Намын удирдлагууд эрүүгийн гэмт хэрэгт холбогдох болов. Д.Эрдэнэбат өөрийг нь яллагдагчаар татсан баримтад гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Ийм хүмүүс намын удирдлагад байгаа цагт энэ намын гишүүн байх ёс зүй бидэнд байхгүй" хэмээв. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ч.Анхныбаяр
www.Sonin.m
Нүцгэн үнэн · 2019/05/30
Зөв. Улс орон даяар намаас гарах хөдөлгөөн өрнүүлцгээ.
шаабар · 2019/05/29
Үзэл бодол таарахгүй байгаа гишүүд намаасаа гарч болно л доо. Харин хэвлэл мэдээллээр зарлаж сүр дуулиан болгох нь зохимжгүй л юм. Анх орохдоо сайн дураараа л орсон байх. Бусад гишүүдээ хүндэтгэх ёстой л доо. Намаасаа гарснаар намаа шинэчлэнэ гэж баймгүй. харин ч дотроосоо шүүмжилж, санаа бодлоо нэгтгэж байж л тулгараад буй асуудлаа шийдмээр. Ядаж хэл ам татлалгүй намынхаа үүрт очиж учраа хэлээд батлахаа өгөөд гарахад юу саад болсон нь сонин. Цаанаас нь зохион байгуулаад байна уу гэж хардмаар л санагдлаа. Тэтгэвэртээ гарсан ахмадуудын хувьд бол ойлгож л байна. Ер нь иргэн хүн өндөр насны тэтгэвэрт гарсан бол намын гишүүнчлэлээсээ татгалзаж болохоор хуульчлах нь зөв мэт. тэд өөрт таалагдсан хүндээ саналаа өгөөд явна л биз.
зочин · 2019/05/29
АН ыг шинэчлэх, одоогийн удирдлагууд ялзарч хулгай луйварчдыг хамгаалж өвөр түрийдээ орсон ард түмэнд нэр нүүрээ алдлаа
Бат · 2019/05/29
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо