Наадам болоход сар гаруй хугацаа үлджээ. Энэ жил Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулсны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой тохиож байна.  Улсын баяр наадмаас гадна энэ жил ихэнх аймгууд баяр наадмаа долоодугаар сарын 7-29-нд хийхээр тов нь гарчээ. Энэ жилийн наадмыг Говьсүмбэр аймаг эхлүүлж долдугаар сарын 7, 8-нд зохион байгуулах аж. Харин Дорноговь аймаг баяр наадмаа хамгийн сүүлд тэмдэглэх нь долдугаар 27-29-нд хийхээр товлогджээ.