Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг албан тушаалаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл ташаа гэв
2019/05/29
Өнөөдөр цахим сайтуудаар Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг албан тушаалаас нь чөлөөллөө гэх мэдээлэл гарсан билээ.
Тэгвэл энэхүү мэдээллийг талаар Тагнуулын ерөнхий газраас тодруулахад “Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гаргажээ. Дээрх мэдээллийг шалгаж үзэхэд, худал болох нь тогтоогдсон. Мөн өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гарлаа гэх ташаа мэдээллийг хэвлэлээр түгээж буйд харамсаж байна” гэлээ.
Бидэнд олдсон мэдээллээр, дээрх ташаа мэдээллийг өндөр үнэ төлж өдөр тутмын сонинд хэвлүүлсэн ажээ. Түүнчлэн төрийн байгууллагын нэр хүндэд халдсан этгээдүүдийг олж тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж эхэлсэн байна.