Монголбанкнаас хэвлэлийн баг аван энэ сарын 23-25-ны хооронд хөдөө томилолтоор явжээ. “Эх орныхоо алтыг эрдэнэсийн сан” гэх хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны албаны хүмүүс, хэвлэл мэдээллийнхэнтэй Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилласан юм байна.

Хэвлэл мэдээллээс зургаан хүний төлөөлөл, Монголбанкнаас Эрдэнэсийн сангийн ахлах мэргэжилтэн Д.Алтансүх, Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил, жолооч н.Батсүх, Монголбанкны ажилтан гэсэн 10 гаруй бүрэлдэхүүнтэй баг хөдөө орон нутгийн Алтны уурхайнуудад, алтны ченжүүдэд сургалт явуулаад буцаж явах замдаа осолд оржээ. 

Тэд HIACE маркийн автомашинтай явж байхад нь араас нь өөр тээврийн хэрэгсэл мөргөн осол гарчээ. Энэ үед зорчигчдоос хүнд бэртэж эмнэлэгт хүргэгдсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм.