“Скайтел” компани хэрэглэгчдийнхээ дугаарыг дур мэдэн хүчээр өөрчилжээ
2014/03/05
эрх ашгийг байнга тэргүүнд тавьдаг, Монголдоо л хамгийн хямд өртөгтэй ярианы тарифаар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг хэмээн өөрсдийгөө рекламддаг “Скайтел” /Skytel/ компанийнхан хууль бус үйлдлээр хэрэглэгчдээ хуурчээ.
Тодруулбал: “Скайтел” компани хэрэглэгчдийнхээ дугаарыг нь хүчээр өөрчилж, 5050**** дугаарыг 9698****болгосон байна. Гэтэл 50-тай дугаараа олон нийтэд таниулчихсан компаниудын хувьд энгийн дугаараар компанийнхаа холбоо барих, нэр хүндийн баталгаа болгох нь тухайн компаний нэр хүндэд муугаар нөлөөлөх нь мэдээж. Өөрөөр хэлбэл, 5050**** гэсэн азын дугаарыг зүгээр энгийн 91,96-тай дугаараар сольчихвол ямар асуудал үүсэх нь тодорхой.
Анх “Харилцаа Холбооны Зохицуулах хороо”-ноос 2006 онд 50-тай дугаарыг бий болгосон бөгөөд өдгөө 35 мянга гаруй хэрэглэгчтэй болсон аж. Тэгэхээр энэ олон хэрэглэгчдийг хуурч дугаарыг нь хүчээр өөрчилсөн нь хууль бус үйлдэл мөн. Ингэж хэрэглэгчдийнхээ дугаарыг хүчээр өөрчилсөн нь бизнес эрхлэгчдийн хувьд эрх ашгийг нь ноцтой зөрчсөн, үйл ажиллагаанд нь болон нэр хүндэд нь саад учирсан төдийгүй их хэмжээний мөнгөн хохирол үүссэн мэдээж.
Хэдийгээр “Скайтел” компани 50-тай дугаар бусад үүрэн телефоны компанийн үйл ажиллагаанд ачаалал үүсгээд байгаа учраас өөрчлөхөөр болсон хэмээн мэдэгдсэн ч, тэд хэрэглэгчдийнхээ санал хүслийг харгалзахгүйгээр шууд автоматоор, хүчээр өөрчилсөн нь олон хүний бухимдалыг төрүүлж байна.
“Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг байнга тэргүүнд тавьдаг” хэмээн ам бардам хэлдэг “Скайтел”-ийнхан цаашид хир олон хэрэглэгчдээ ингэж хуурах бол. Нэг удаа хуурсан тэд хоёрдохоо хуурахгүй гэх баталгаа байхгүй. Харин ч хэрэглэгчдээ хуурах аргаа улам л нарийсгах биз. Тиймээс “Скайтел”-ийн дугаарыг хэрэглэдэг нийт албан байгууллага болон хүн бүрийг хууртагдахгүй байхыг анхааруулж байна.
хэрэглэгч · 2014/03/07
хөгийн skytel сонин сонин юм хийх юмаа. Одоо хаалтын гэрээгээ хийж байгаа гэсэн дампуу газар
Зочин · 2014/03/06
50tau dugaaruud chin F-zone bsn bizde? F-zone tatan buugdaad skytel-d ochson shde. tgd skytel uuriinhuu dugaarlaltand oruulj 91,96tai bolgoson bh. 1 companii dugaaruud heden oor yanz baiwal ***** bizde! ene ch companii asuudal bhaa
5000 · 2014/03/06
Bi 5000 goe dugaartai bsan. L.a.l.a.riin skytel solichihson. Yadgiim bgaan. Uur hvrch vhlee.
Зочин · 2014/03/06
ХЗХ - ээс гаргасан ту******лын дагуу л хийгдсэн ажил шүүдээ, тэрнээс 50 - тай дугаарыг байлгаад байвал Скайтелд ашигтай л байх байсан.
Зочин · 2014/03/06
1-PT 2-PT 3-PT gd bga mal mine chi skyteliin ajiltan ymuu bi ch gsn ter olon hohirogch nariin neg ni bn.bi hooloo ter 50-tai dugaaraar olj iddeg bsiin.tgd ch zugeer bgaa dugaariig ysn gj skytel uurchildug bnaa.bi ene shinechleed bgaa zuiliig uneheer oilgohgui bn.
Зочин · 2014/03/06
Dugaar avahdaa hiisen gereegee neg saihan unshchihaad daraa ni iim yum bichvel yasan yum be
Зочин · 2014/03/06
yag tegsen 5025 huuchnaar tsagaan utasnii dugaariig huraaj avaad 94-uur ehelsen dugaar uguud am taglasan
Зочин · 2014/03/06
1-рт ДУГААР гэдэг зүйл хувь хүний өмч биш,2-рт Харилцаа холбооны зохицуулах хороо өөрөө хуулийн дагуу гаргасан шийдвэр3-рт ямар ч баримт нотолгоогүй ийм хар PR хийсэн худал мэдээлэл оруулсан танай сайтыг хаавал таарна
Зочин · 2014/03/06
mobicomch bas ingej oorchilson shdee 5525 tai dugaaruudiig albaar oorchilson manaix l gexed 5525 tai dugaaraa 10 garan jil ashiglasan baisan odoo ergej xun bolgond shine dugaaraa taniulax gej xetsuu l baina .....
Зочин · 2014/03/06
Манай байгуллага бас 5000 эхэлсэн дугаартай.Бид одоо яах вэ?Энэ дугаар луу минь харилцагчид холбогдож үйлчилгээ авдаг.Үнэхээр яах учраа олохгүй байна.