М.Энхсайханыг цагдан хорив
2019/06/21
Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан М.Энхсайханыг өчигдөр орой 22:00 цагийн үед АТГ-аас баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдан хорьсон нь үнэн" гэх мэдээллийг өглөө.
Түүнийг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулахдаа албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн эсэх асуудлаар шалгаж байгаа аж.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Зочин · 2019/06/23
Хэн.өгөх.вэ, шүүх шүүгч алга
иргэн · 2019/06/21
Баяр,Сайхан билэг,Дорлигжав гээд нөхдүүд юу ч болоогүй юм чинь Энхсайхан ямар юмнаас айх болж байна.Олигтойхон шийдвэр гаргах хуулийн байгуулга алга
шударга төр тогтоох ёстой · 2019/06/21
БАРИАД , хориод суллаад байж болохгүй. ЯЛ авах хэрэг хийсэн бол ЯЛЫГ өгөх ёстой. ТӨРийн өндөрлөгт хүрсэн хүн АВЛИГА, луйвараас хөндий байж чадахгүй бол өгөх ёстой ЯЛыг нь шууд хуулийн дагуу өгдөг байх ёстой