Ц .Мөнхбаяр нартай уулзах зөвшөөрөл олгохгүй байна гэв
2014/03/09
Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр нарт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял оноосон нь хатуу шийдвэр болсон гэж УИХ -ын гишүүн Г.Уянга, Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнханд, “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаяр нар өнгөрөгч баасан гаригт Төрийн ордонд мэдээлэл хийжээ.
Ц.Мөнхбаяр нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сард болсон. Харин давж заалдах гомдол Нийслэлийн шүүхэд ирсэн байх ёстой ч хүлээгдэж байгаа аж. Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч Я.Цэрэнхандын тайлбарласнаар “Хүлээж бай” гэсэн даалгавар дээрээс ирсэн учраас Нийслэлийн шүүхэд хэрэг нь шилжиж ирэхгүй байгаа юм байна. Мөн Улсын ерөнхий прокурор, Нийслэлийн прокурорын орлогч нар хэвлэлийнхэнд “Ц.Мөнхбаяр нарт оноосон ялын хугацаа цөөдөж байгаа, хөнгөн хэлбэрт үзэж байна” гэх байр суурийг илэрхийлсэн нь дараагийн шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг оролдсон үйлдэл” хэмээн үзэхээс аргагүй гэлээ.
Дээрх байр суурьтай “Гал үндэстэн холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Энхбаяр санал нэгдэж байгаа төдийгүй 67 сая төгрөгтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон байхад прокурорын зүгээс “Хэрэгсэхгүй болгосон 67 сая төгрөгийн хэргийг дахин шалгаж байна” гэсэн нь зохисгүй хэмээлээ. УИХ -ын гишүүн Г.Уянга “Ц.Мөнхбаяр нартай уулзах гээд зөвшөөрөл авч чадахгүй байна, н.Алдар шүүгч зөвшөөрөл олгохгүй байгаа. Ямар хууль эрх зүйн үндэслэлээр уулзах зөвшөөрөл өгөхгүй байгаагаа хэл дэггүй.
Ц.Мөнхбаяр нарт 22 жилийн ял өгсөн нь ахадсан ял. Тэр Монголын төрийн харж чадахгүй байгаа зүйлийг 10 жилийн турш хийж, түүчээнд нь явсан. Оюутолгойн гэрээг алдаатай хийсэн, га - даадад данс нээж эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө байршуулсан УИХ-ын гишүүнд ямар хариуцлага тооцсон билээ гэдгийг бодох ёстой. Татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин аваад явж байгаа нь шударга бус. Монголын газар нутагтай холбоотой энэ хоёр хэргийг харьцуулж шударга ёсыг нэхэх ёстой. Илүү тодруулбал, газар нутгаа зарсан хүмүүст ямар ял оноосон билээ, Газар нутгийнхаа төлөө тэмцсэн Ц.Мөнхбаяр нарт ямар ял өгөв гэдгийг харьцуулж бодох ёстой” гэв. Хэргийг дахин сануулахад, “Гал үн дэстэн” хол бооны тэргүүн Ц.Мөнхбаярыг төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашиг ласан, иргэдийг заналхийлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн нэгдүгээр сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 21.6 жилийн ял оноосон юм.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зочин · 2014/03/10
monxbayr iig demjix xeregte mongolchuda baychuud arai xeterle bidnii gazar usiig zaraad duuslashte manaixan temtseni gexleerl ordong gorooloodl bx ym bid busad oronshig temtsenshig temtsmeer bx ym bidniig udirdaad temt*** xun xeregte bnshu mongol ulsa abarya
Зочин · 2014/03/10
Уянгааг ганц тэжээдэг байсан рекетчин зөв л ялаа авсан байна штээ,Уянгаа одоо цалингаараа амьдар,буруу гарын мөнгө хоол болохгүй шүү
Зочин · 2014/03/10
22 tovchoond shine hotiin toviin urd 2 ga gazar zarna.91915103