С.Баяр МАНАН-г дахин үүсгэх үү
2013/03/31
Асуудал бүрийн ард нэр нь зүүлттэй явдаг хүн бол С.Баяр. Тэрээр 2008 оны сонгуулийн дараа намаа ялуулсан ч ялагдсан нам болох АН-ыг засагтаа урьж улмаар энэ нь МАНАН болж хувирсныг хүмүүс тодхон санаж байгаа.
С.Баярч энэхүү үйлдэлдээ харамсахгүй байгаагаа хэлж байна. Алдарт Оюу Толгойн гэрээг хийж аваад ерөнхий сайдын албан тушаал болон намын албан тушаалаа өгөөд гадаад руу өвчтэй гээд алга болсон хүн. Түүнээс хойш түүний талаар янз бүрийн яриа гарч байлаа. Гэхдээ тэр эргэж ирлээ.
Өнгөрсөн долоо хоногт тэрээр хагарч бутрах дээрээ тулаад байсан намынхаа доторхи байдлыг нам жим болгож, эвлэрлийн гэрээ байгууллаа. Тэр намынхандаа юу амлав? Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг амлав уу эсвэл засгийн газраас бялуу хүртээхээр амлав уу?
Тэрээр одоо дахиад МАНАН-г үүсгэх ажлаа эхлүүлэх үү? Нэгэн аман тохироо 2008 онд Ц.Элбэгдорж, С.Баяр хоёрын хооронд хийгдсэн гэдэг. Тэр нь юу вэ гэхээр 2017 он хүртэл Монголын улс төрийг хэрхэн наймаалцах тухай. 2009 онд Ц.Элбэгдоржийг ерөнхийлөгч болгоно гээд цааш хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй. Гэхдээ л ийм нэг тохироо хийсэн гэж олон хүн ярьдаг. Гэвч энэ батлагдаагүй. Ямарч байсан 2012 онд АН сонгуульд ялчихсан. Тэгэхээр ерөнхийлөгчийг МАН авах уу? Харин Ц.Элбэгдорж тохироондоо байгаа юу? Эсвэл буцсан уу гэдэг том асуулт гарч байна. Мэдээж С.Баяр Ц.Элбэгдоржтой уулзаж хуучнаа, ярьснаа сануулсан л байж таарна. Гэхдээ С.Баярыг хэн ч биш гэж басамжилж болохгүй.
С.Баяр хүсэх юм бол эмнэлэгт байгаа Намбарын хүүтэй ч уулзаад тохиролцож ч чадна. Мэдээж Н.Энхбаяр одоо ашигтай тохироог л хүсэж байгаа. Өнөөдөр АН ганцаараа, биеэ даагаад улс орныг авч явж чадахгүй нь тодорхой боллоо. Үүнийг С.Баяр мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тиймээс С.Баяр ерөнхийлөгчийн сонгуулиар наймаалцаад МАНАН-г дахин үүсгэж МАН-ын залуучуудыг хоолонд нь дахин хүргэх үү. Үүнийг шууд үгүйсгэх ямар ч боломж алга. Тэд хүсвэл үүнийг хийнэ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болохын тулд хэлээ огтлоод өгөхөд ч бэлэн гэдгийг тэр мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
Хаа сайгүй л одоо улс төрийн наймаанууд хийгдэж байгаа. АН одоо МАН-тай хүчээр үзэж чадах болов уу? МАН-ынхан одоо хамгаалах биш харин довтолж эхэлнэ. Унавал хамт унана гээд нэгийгээ үзэхээр шийдэж байгаа нь тодорхой. Харин АН-д нэгийгээ үзэх эрх мэдэл байгаа харин зориг байгаа болов уу? эсвэл дахин тохиролцож МАНАН үүсэх үү.
Зочин · 2013/04/10
МАН хоний арис нөмөрч байна баригдана даа та нарыг юуч номорсон ард түмэн одоо сайн танина харин таа нараас яс гордоэ дагаж гүүдэг бууний ноход ил гарч ард түмэн хэмээн өөрийгөөн нэрлэж хоолойгоо сөөтөл үнэнчээ харуулан орилож баригдана ил гарч ирнээнэ сайн талтай хэн хэн бэ гэдэгийг шудраг иргэд ард олон хараад авна
Зочин · 2013/04/10
ЦУСТ АЛУУРЧАН МАНАН ХЭМЭЭХ НАМ НАМААС НЭГДСЭН ЛУЙВАРЧАД ХУЛГАЙЧАДХАХУУЛЧАД ДЭЭРЭМЧЭД АЛУУРЧАДЫН БҮЛЭГ ДАХИН БИ БОЛОХ ЮМ БОЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ДАХИН МАНГАСУУДЫН АМАНД ОРНО ҮҮНИЙГЭЭН АРД ТҮМЭН ЭРХ БИШ МЭДНЭ ХАРИН ОДОО ЭНЭ ГЭМТ ХЭРЭГТЭН НАРЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШҮҮХ ХЭРЭГТЭЙ ЮУН СОНГУУЛД НЭР ДЭВШЭХ БЭ ТАВАН ТОЛГОЙН ГЭРЭЭ ХЭМЭЭХ ХАЧАН ТЭНЭГ ЗҮҮЛИЙГ МАНАН ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ 80 НАСТАЙ ЭМЭЭ 8 НАСТАЙ ХҮҮХЭД Ч ХИЙМ НАЙМАЙ ХИЙХГҮЙ ДЭЭ ЭНЭ МЭТ ХЭЧАН ЗҮҮЛ ИХ БИ МӨН ХУЛГАЙ ЛУЙВАР МАШ ИХ БИ ХУУЛИЙН ХҮРЭЭНД ХУЛГАЙ ХИЙДЭГ МАНАН ГУУД ХУЛГАЙ ЛУЙВАРААН ХИЙХ ХУУЛИЙГ ӨӨРӨСДӨӨН ЗОХИОЖ ӨӨРӨСДӨӨН БАТЛАЖ АРД ТҮМЭНД ТУЛГАН ХҮЛЭЭЛГЭДЭГ МАХЧАНГУУД
Зочин · 2013/04/05
naad hulgaach chin mongoliig hudaldchihaad shunal ni daradgui ym baihdaa...jinhene duujleh hun bol naad noh chin monoosoo mon....hachin pizda
Зочин · 2013/04/04
boowoo zaxirj chadaxgui pizda
Зочин · 2013/04/04
ene golog garch ireed bas uusgeed bdag tiim chadvartai novsh bishee
Зочин · 2013/04/04
МАН-ЫНХАН АЛЖ ТАЛЖ ХУЛГАЙЛЖ ЦУСЛАЖ ХАНАДАГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА.ЯГААД ГЭНЭТХЭН АРД ТҮМЭНД,АРДЧИЛАЛД ХАЙРТАЙ БОЛЧИХООВ? ХОНХНЫ ДУУГ ДУУЛЖ,ДИВАНТАЙ ЖАГСААЛ ХИЙЖ БАЙХДАА АРДЧИЛАЛЫГ МААНЬ УСТГАХ НЬ ЭЭ ТАМИН ЭЭ ГЭЭД УРИА БАРЬЧИХСАН БАЙДЛЫ НЬ ХАРАХАД ЧОНО ХОНИНИЙ АРЬС НӨМӨРСӨНТЭЙ ЯГ АДИЛХАН.МАН ДАХИАД 4 ЖИЛИЙН ДАРАА ТӨР БАРТНА ГЭЖ АМ БАРДАМ ЯРЬЦГААХ ЮМ ДАА.СУ.БАТБОЛД МУУ САЙН ЖИЖИГ НАМУУД ЮУ ЮМ БЭ ГЭЖ БАСАМЖИЛЖ БАЙГААГААС ХАРАХАД МАН НАМ ИХ ӨС САНАЖ БАЙГАА НЬ ИЛТ БАЙНА.ЭДЭНД ЭРХ ӨГВӨЛ 7САРЫН 1 ЭЭС Ч АЙМШИГТАЙ ЦУС АСГАРАХ БАЙХ ШҮҮ.АРД ТҮМЭЭН