“PC SERVICE CENTER” засвар үйлчилгээний төв нь “Саммит Компьютер технологи” ХХК үүсгэн байгуулагдсанаас хойш борлуулалтын дараах баталгаат засвар үйлчилгээ, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн баталгааг хариуцан ажиллаж ирсэн билээ.

Манай засварын төвд мэргэжлийн олон жилийн туршлагатай, өндөр ур чадвартай 20 гаруй  инженерүүд ажиллаж байна. Бид 2008 оноос хойш Dell компанийн албан ёсны дистрибьютер болж Dell–ийн мэргэжлийн сургалтын төвийн сертификат бүхий мэргэшсэн инженерүүдийг бэлтгэн үйл ажиллагаагаа явуулж байна.

2014 оны 3-р сарын 14, 15-ны өдрүүдэд PC mall сүлжээ их дэлгүүрээс худалдан авсан Dell, Samsung, HP, Sony, Lenovo гэх мэт бүх төрлийн брэндийн компьютеруудын үнэ төлбөргүй засвар үйлчилгээний нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна.

Үүнд:

  1. Үйлдлийн систем суулгах  (үнэгүй)            
  2. Хэрэглээний программ хангамжууд суулгах (үнэгүй)      
  3. Компьютер доторхи цэвэрлэгээ  (үнэгүй)  
  4. Техник хангамжийн оношилгоо   (үнэгүй)  
  5. Bitdefender вирусны программ танилцуулах  
  6. Шинэ загварын компьютерийн танилцуулга хийх
  7. Компьютерийн дагалдах хэрэгслийн худалдаа /Keyboard, mouse, pad, speaker г.м/

Эрхэм PC mall их дэлгүүрийн харилцагч таныг Сүхбаатар дүүргийн эсрэг талд байрлах “PC SERVICE” засвар үйлчилгээний төвийн нээлттэй өдөрлөгт урьж байна.

Facebook хаяг: www.facebook.com/PcMallOfficial

Twitter хаяг: www.twitter.com/PcMallOfficial

Утас: 7011-3536; 7013-3535