Үсний будганд хордоод хараагүй болжээ
2019/08/01
Стеф О'Делл гэх 24 настай британи бүсгүй гоо сайхны салонд үсээ будуулсны дараачаар будгандаа хордож, таван өдрийн турш нүд нь юм харахаа больж, толгой нь хэвйин хэмжээнээсээ гурван дахин томорч хавдсан байна.
Тэрбээр гоо сайхны салон орж салоны ажилтанд үсээ ямар өнгөөр будахыг даалгасан нь буруу үйлдэл болжээ. Харин үр дүнд нь будгандаа хордон толгой нь асар том болж хавдан улмаар нүд нь тагларч юм ч харж чадахгүй болж хараагүй болох шахжээ.