Монгол залуу АНУ-д цагдаад буудуулан амиа алджээ
2014/03/13
АНУ-ын Буффало Гроув (АНУ-ын Чикагогийн хойд хэсэгт орших хот) хотод 40 настай Монгол залуу Самбуунямын Эрдэнэбилэг танхайрсан шалтгаанаар орон нутгийн цагдаа нарт буудуулж амиа алджээ.
Энэ явдал гуравдугаар сарын 9-ний өдөр болжээ. Тэрбээр өмнө нь хуучин найз бүсгүйгээ хэрцгийгээр зодож байсан гэнэ. Энэ удаа мөн ойрын хүмүүсээ зодож танхайрч байхад нь хоёр цагдаа очиход өөдөөс нь хутга барьж дайрчээ. Цагдаа нар энэ үед дүрмийнхээ дагуу арга хэмжээ авч түүнийг буудсан гэнэ.
Цагдаа болон шүүх байгууллагын мэдэгдэлд дурдсанаар Самбуунямын Эрдэнэбилэг өмнө нь танхайн хэргээр хэд хэдэн удаа цагдаад бүртгэгдэж байсан, өнгөрсөн гурван сарын хугацаанд Иллинойс мужийн Бафало Грув, Слипи Холлоу сууринд хулгай, хууль зөрчсөн хэргээр баривчлагдаж байсан гэнэ. Хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд С.Эрдэнэбилэг Бафало Грув дэх гэртээ найз бүсгүйгээ 20-30 удаа цохиж, танхайрсан хэргээр саатуулагдсан байна.
Хотын цагдаа нар иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу 11:52 цагт С.Эрдэнэбилэгийн гэрт очих үед гэрийнх нь гадаа хэд хэдэн хүн байсан бөгөөд нэг хохирогч эмэгтэй толгойдоо шарх авч, цус алдаж байснаас гадна өөр нэг эрэгтэй гэмтсэн байсан гэнэ. Цагдаа нарыг очиход С.Эрдэнэбилэг эсэргүүцэл үзүүлж, эмэгтэй рүү дайрсан хэвээр байжээ. Цагдаа нарын зүгээс бусад хохирогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс гэмт этгээдийг буудсан гэж мэдэгдсэн байна.
С.Эрдэнэбилэгийн найз бүсгүй цагдаад мэдүүлэг өгөхдөө хэрэг гардаг өдөр 10:30 цагийн үед гэртээ ирэхэд С.Эрдэнэбилэг нэлээд согтуу байсан хэмээжээ. Одоогоор задлан шинжилгээний дүн гараагүй байгаа гэнэ.
С.Эрдэнэбилэг нь өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд танхайн хэргээр баривчлагдсан бөгөөд 4000 ам.долларын барьцаагаар батлан даалтад гараад байжээ. Түүнийг шүүх хурал энэ сарын 10-нд болох байжээ.
С.Эрдэнэбилэг аль улсын харьяат байсан талаар мэдээлэл одоогоор байхгүй байна.
Зочин · 2014/03/14
Bolson bnoo tanxai balmad yls orniixoo ner xvndiig ch bodoxgvi bvdvvleg xvn onoson shiitgel bj byrxan shiitgesen yum bn