Зурхайч Ц.Нямдорж: Боинг-777 онгоц хоёр хоногийн дараа олдоно
2014/03/13
Цэнхэр гаригийн хүн төрөлхтөн хил хязгаар гэлгүй ойртон нөхөрлөж, бие биеийнхээ сайн сайхны төлөө сэтгэл санаагаа нэгтгэж байгаа билээ.
Өнөөдөр Украины ард түмний хувь заяа, амгалан тайван байдал, сураггүй болоод зургаа хонож байгаа Малайзын “Бойнг-777” опгоц, түүнд зорчиж явсан 239 хүний төлөө бүгд сэтгэлээ чилээж байна. Монголчууд ч тэдний төлөө залбирч, дор бүрдээ таавар, таамаг дэвшүүлж байгаа юм. Энэ талаар асуухаар Гандантэгчинлэн хийдийг эргэн тойронд бараг бяцхан гудамж үүсгэн байршсан мэргэч төлөгч, зурхайч нарыг зорилоо. Бөөрөөрөө наалдсан жижигхэн ТҮЦ-үүдэд зурхайч нар суудаг юм байна. Үүдэнд нь олон хүн дугаарласан нэгэн зурхайчииг сонгож цөөн асуултад хариу авсан юм. Зурхай,сүнс судлалып академиин доктор Ц.Нямдорж ниигэмд өрнөж буй халуун сэдвүүдээр ингэж ярьж байна.
-Энэ сарын 8-нд Малайзын нийслэл Куала-Лумпур хотоос Хятадын Бээжин хотыг зорин ниссэнээс хойш сураггүй болсон агаарын тээврийн Маlаysia Аirlines Бойнг-777 онгоц барьцаалагдсан уу, сүйрсэн үү, хаа нэгтээ ослын буулт хnйсэн болов уу. Таны зурхайд юу гэж бууж байна?
-Онгоц осолдсон.
-Хаана?
-Тодорхой хэлэх боломжгүй ч их усан дотор, далай дотор сүйрсэн онгоцны их бие байгаа.
-Онгоцны их биеииг хаанаас олох вэ?
-Далайн хөвөөгөөр явахад харагдана. Эд анги нь олдоно.
-Хэзээ олдоно гэж. Та хугацаа хэлж чадах уу?
-Хоёр хоногийн дараа гэхэд сураг гарч, онгоц олдоно. Бүх мэдээлэл ил тод болно.
-Тэнд зорчиж явсан 239 зорчигч эсэн мэнд олдох болов уу?
-Нэг ч хүн амьд гараагүй.
-Украинд өрнөж байгаа асуудал “Айл хүний амь нэг, саахалт хүний саана нэг” гэж ирсэн монголчуудын санааг ч бас зовоож оайна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ямар ч байсан тэнд дайны гал дүрэлзэхгүй, ерөнхий нуруу нь гайгүй болов уу. Яах вэ гэдгийг хоёр улсын харилцаа мэднэ.
-Та хэдэн жил зурхайн ухаан судалж,мэргэ төлөг тавьж байгаа вэ?
-Би Ганданнтэгчинлэн хийдийн орчим 14 жил сууж байна. Зурхай,сүнс судлалын академид докторын зэрэг хамгаалсан.
-Таны нутаг хаана вэ. Танай удамд мэргэч, төлөгч хүн байна уу?
-Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. Манай ээжийн талд мэргэч, төлөгч нар бий. Ээжийн талд мэргэн түргэн хүмүүс байсан. Би найман настайдаа буюу 1979 онд социалист нийгмийн үед нагац эгчээ дагаж шавилсан. Тухайн үед нууц байдалд бурхны ном үзэж явлаа. Миний номын багш, нагацыг маань Хувхүү гэдэг, нас сүүдэр 84 хүрч байгаа буурай бий.
-Танд хандаж, эрсэн сурснаа олсон ямар тохиодлууд байна?
-Үзүүлж, харуулсан хүмүүс эрсэн, сурснаа оллоо л гэдэг юм. Хүн, мал алга боллоо, өвдөж зовлоо гээд янз бүрийн шалтгаанаар хүмүүс ирдэг. Тэр болгоныг үзэж, хэлж өгч байсан жишээ олон бий.
-Хүний асуусныг хэлж өгөхөд үнэ тариф нь хэд байх вэ?
-Тухайн хүн өөрийнхөө сүсгээр л болдог. Ядарсан, зүдэрсэн хүнд туслаж өргөл энэ тэр гэлгүй үзэж, хараад өгдөг.
-Эцэст нь нэг асуулт байна. Морь жилд монголчуудын маань зам мөр ямар байх бол?
-Морь монгол хүний дээдэлж ирсэн амьтан, хань нөхөр, эр хүний хийморийн унаа юм. Жилийнхээ шинжээр бол аливаа юманд жаахан түргэдэх гээд байх тал бий. Морины хөл хурдан байдаг учраас тэгж хэлж болно. Дээрээ жаахан хэрүүлтэй, доороо суурь сайтай жил байх нь. Жилийн дунд үед хур бороо элбэг, хаваргаа хавсаргатай, наар налгар сайхан болно.
Зочин · 2014/03/17
Õî¸ð áèø äºðºâ õîíîã ºíãºð÷èõ뺺. Îíãîöíû ñóðàã ãàðñàíã¿é. Çóðõàé Ö.Íÿìäîðæ òà äýëõèéí õ¿í òºðºëõòíººñ óó÷ëàëò ãóéõã¿é þì óó? Ñàéõàí á¿ëòýðñýíä óó÷ëààðàé ÷ ãýäýã þì óó, íýã þì õýëíý áàéãàà.
Зочин · 2014/03/14
Òèéì òèéì ãàðààä áàéãàà ìýäýýëëýýð áîë 2 õîíîãîîñ õýòðýõã¿é îëäîõ áàéõ, Õ¿ì¿¿ñ íü ¿õñýí ÷ áàéæ ìàãàä, ¿õýýã¿é ÷ áàéæ ìàãàä, äàëàéä ÷ áàéæ ìàãàä çàõàä íü ÷ áàéæ ìàãàä. Óêðàéí óó îðîñ,àìåðèê õî¸ðîîñ ë øàëòãààëíà äàéí ÷ þì øèã ìºðãºë人í ÷ þì øèã þì áîëîõ áàéõ. Áè ÷ áàñ ñàéí çóðõàé÷ áàéãàà áèç