- “Нарны хороолол”-ын зураг төсөл өөрчлөгджээ -


“Хурд” группын “Нарны хороолол” төмөр замын дэргэд баригдсан асуудлаар өмнө нь багагүй хэл ам гарч байсан. Тэгээд ч Вагон депогийн түлшний нөөцийн савтай хаяа дэрлэн сүндэрлэсэн тус хороололд эрсдэл гарахгүй гэсэн баталгааг одоогоор хэн ч өгөөгүй. Үүний хажуугаар тус хороолол сүүлийн үед хэрэглэгчдээ хуурч захиалга авсан болох нь бага багаар илэрч байгаа аж. Эхэндээ дотроо сургуультай шинэ хороолол гэсэн ч одоогоор оршин суугчид нь хүүхдүүдээ ойролцоохь сургуулиудад зөөсөн хэвээр л байгаа юм. 

Гэтэл хүүхдийн тоглоомын талбай, спортын талбайтай гэсэн зураг төсөл танилцуулсан байрныхаа дэргэдэх талбайд одоо дахин барилга барьж эхэлж байгаа аж. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төслөө өөрчилсөн хороолол, барилгуудад хариуцлага тооцохоор болоод байгаа. Тэгвэл хууль үйлчилдэггүй ”Хурд” групп энэ хариуцлагын хаагуур нь өнгөрөх гэж байгаа болоод барилгынхаа зураг төслийг өөрчлөн, тоглоомын талбай, авто зогсоолоо барилга болгож байгааг оршин суугчид нь хаанаас асуухаа мэдэхгүй сууцгааж байна. 

“Нарны хороолол”-ын есдүгээр байрны иргэдэд эхний барилгын балаг нь ийнхүү харагдаж, нар харах эрхээ хасуулж байгаа гэнэ дээ. Тэд барилга биш тоглоомын талбай, спортын төвөө хүсч байтал төлөвлөөгүй байсан барилга баригдаж эхлэхээр болжээ. Орон сууцны барилгын хувьд нийт талбайн 30 хувийг авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай эзэлж байх ёстой ч “Хурд” групп энэ стандартыг хэзээ ч мөрддөггүй билээ. Өмнөх хорооллууд нь ч машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайн хувьд асуудалтай байсан. Үүний араас зураг төслөө өөрчилсөн “Нарны хороолол” нь залгаж байх шиг. - See more at: http://www.wikimon.mn/content/53397.shtml#sthash.C9Ak5Mfs.dpuf