Монгол Улсад сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжөөд хагас зууныг үдсэн. Энэхүү спортод залуу нас, зүрх сэтгэлээ зориулж яваа тамирчдын нэг бол МУГТ Ц.Шаравжамц.

Тэрбээр сагс тоглох дуртай хүүхдүүдэд зориулан “Старс” клуб нээсэн билээ. Түүнийг энэхүү клубээ нээж амжаагүй байхад нь суралцах хүүхдийн тоо гүйцэх гээд багагүй сандаргасан гэдэг.

Ц. Шаравжамцын Энхийн-Од, Мөнхийн-Од хоёр хүү ч бас сагс тоглох их дуртай. Өнгөрсөн сарын сүүлээр Ш.Энхийн-Од сурагчдын лигээс алтан медаль хүртэж, аав нь медалийг нь гардуулж өгч байсан удаатай. Үүнээс хойш гавьяат тамчир маань ирээдүйн сагсан бөмбөгчдийг бэлтгэхээр сэтгэл шулуудан "Старс" клубээ нээсэн байна.

Тэрбээр шавь нартаа "анхнаасаа бөмбөгөө рүүгээ харахгүй залж сурах хэрэгтэй. Нэг буруу сурчихвал дараа нь засахад хэцүү байдаг юм" хэмээн анхны хичээлээ зааж эхлэсэн байна.

Д.Ана