Хотын дээгүүр хөөрсөн нисэх онгоцууд нийслэлчүүдийг хоёр талцуулав
2019/08/29
Энэ өдрүүдэд Орос, Монгол хамтран Халхын голын хөвөөнөө Японы эзлэн түрэмгийлэгчдийг ялсны 80 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байгаа билээ.
Ойн хүрээнд ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234 дүгээр нисэх хорооны “Русские витязи” багийнхан уран нислэгийн үзүүлбэрээ өчигдөр буюу наймдугаар сарын 13:00 цагт Хүй долоон худагт хийж Монголчуудад бэлэг барьсан бол тэдний үзүүлбэр үргэлжилж оройн 19:00 цагт нийслэл хотын төв болох Д.Сүхбаатарын талбай дээгүүр нислэг хийсэн билээ.
Харин энэ үйлдэлд нийслэлүүд маань санал хуваагдан зарим нэг нь агаарын үзүүлбэр үзэн шагшин магтсан бол зарим хэсэг нь улсын аюулгүй байдал талаас буруу хэмээн санал бодлоо цахим орчинд илэрхийлж байлаа.
Энэ маргаантай холбогдуулан Иргэний нисэхийн хуулийг хүртэл цахим орчинд түгээн уг заалтыг нийтэлсэн бөгөөд үүнд :
25 дугаар зүйл. Хот, тосгон дээгүүр нислэг үйлдэх
25.1.Агаарын хөлгөөр хот, тосгон дээгүүр нислэг үйлдэхдээ нислэгийг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн хот, тосгоны нутаг дэвсгэрийн гадна буюу ойролцоох аэродромд буух боломжтой өндөрт гүйцэтгэнэ.
25.2.Хот, тосгон дээгүүр агаарын хөлгөөр сургалт, туршилт болон уран жолоодлогын нислэг үйлдэхийг хориглоно.
25.3.Иргэний агаарын хөлгөөр Монгол Улсын хот, тосгон дээгүүр 1-тэй тэнцүү буюу түүнээс их нислэгийн Мах-ын тоотой хурдаар нислэг үйлдэхийг хориглоно.
Энэ мэтээр хуулийн заалтанд бол хориотой үйлдэл байж. Харин нийслэлчүүдэдээ гэнэтийн бэлэг барьсан нь ийнхүү олон нийтийн санал бодлыг зөв, буруу гэсэн хоёр хэсэгт хуваагаад амжлаа.
Зочин · 2019/08/30
Халх голын 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээний нэг л хөтөлбөр гэж бодож байна. Тэртэй тэргүй гүүглийн зургаас хот, тосгодын байршил, нэр хаягыг тодорхой харж болно. Зарим зүйлийг битгий харлуулж бай.
Зочин · 2019/08/30
Халах голын 80 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээний нэг л хөтөлбөр гэж бодож байна. Тэртэй тэргүй гүүглийн зургаас хот, тосгодын байршил, нэр хаягыг тодорхой харж болно. Зарим зүйлийг битгий харлуулж бай.
Зочин · 2019/08/30
ХЯТАД УГШИЛТАЙ ИРГЭДЭД ЮУ ГЭЖ ТААЛАГДАХАА . ТЭД НИЙСЛЭЛД ИХЭЭРЭЭ ШИГСИЙМ БАЙНА . ТӨР ЗАСАГ АНХААРАЛДАА АВААЧ ЭЭ.
халх гол · 2019/08/29
Бѳѳсѳн чинээ амьчин бѳлдѳгѳѳ олоогүй байхад тэд үрэгдсэн юмаа
Z · 2019/08/29
Yuun svrtei ym be Mongold irj nisleg hiine gej helee biddee. Zvgeer l neg aytaihan show vzej boldggvi ymuu, neg l ikh medemhiirsen hmvvs bha ym
Махан толгой · 2019/08/29
Оросын онгоцонд Монголын хууль хамаагүй баа..ИНЕГ-ын дарга Лхагвасүрэн зөвшөөрөл өгсөн баа.
Deegii · 2019/08/29
Orosiin ard tumen aguu asuudal gej bodohgui bna bid bugd Q7 yavj amjihgui gevch baraag ni kharuulsand bayrlaj baharhalaa