“УС - 2014” үзэсгэлэн болно
2014/03/16
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, усны дэвшилтэт техник, технологийг олон нийтэд таниулах, мэдлэг, мэдээлэл олгох, иргэдэд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэрхэн хүрдэг, түүний үнэ цэнийг ойлгуулах, зөв хэрэглээг хэвшүүлэх зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, ACF Олон улсын байгууллага, Ус сувгийн удирдах газартай хамтран “УС - 2014” үзэсгэлэнг 2014 оны 03-р сарын 19-ний өдрөөс 2014 оны 03-р сарын 21-ний өдрийн хооронд Ус сувгийн удирдах газрын Сургалтын төвийн байранд зохион байгуулагдана.
Үзэсгэлэнд усны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болон нийтийн аж ахуйн байгууллагууд, ус хангамж, ариутгах татуургын дэвшилтэд техник технологи, тоног төхөөрөмж нийлүүлэгч бизнесийн байгууллагууд оролцоно.
Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд Нийслэлийн боловсролын газартай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудыг хуваарийн дагуу үзэсгэлэнг үзүүлж, ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, усны үнэ цэнийн талаар цуврал хичээлүүдийг орох юм байна.
Зочин · 2014/03/17
selbe gol uliastai gol cxd ****t gol xotiin jishig toxujilt nuur.tsuurum. dalan usan san nugas angir xun zagas duguin zamiin talaar yax uu