Шинэ гүүрийг муруй бариагүй
2019/09/07
Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух, Замын цагдаагийн газрын урдах гүүрэн гарцын ажил үргэлжилж байна. Энэ сарын 16-нд багтааж, гүүрэн гарцын эхний хэсгийг нээхээр төлөвлөсөн.
Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээнэ.
Хэд хоногийн өмнө замын цагдаагийн гүүрэн гарч хазгай, муруй баригдаж байна гэх утга бүхий мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Олон улсад гүүр замын олон зураг гаргасан Хятадын төмөр замын тавдугаар товчоо компани гүүрэн гарцын зургийг хийсэн. Үүнийг манай холбогдох бүх газар хянасан. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Барилга хөгжлийн төвийн баталсан зургаар хийж байна. Гүүрийг яагаад муруй гэдэг яриа гарсан гэхээр хэсэг газраараа өргөн нь 28 м, зарим газраараа 18 м, заримаараа 25 м байгаа юм. Өөрөөр хэлбэл A, B, C рамп гэсэн туслах гурван гүүр барьж байна. Анх удаа Монголд ийм гүүр барьж байна. Бусад гүүрүүд бүгд шулуун. Туслах гурван гүүр босч байгаа том бүтээн байгуулалт анхных юм. Ийм гүүрэн гарцан дээр хэлбэлзэл, эргэлтийн радиус, тэгш налуу үүснэ. Гүүрийн ажил төлөвлөсөн зургийн дагуу явж байна. Үүнийг ташаа ойлгосон нь харамсалтай. Замын ажлыг холбогдох олон байгууллага хянадаг. Баталсан зураг төслийн дагуу ажлаа хийж байна. Ямар нэгэн алдаа байхгүйг онцолж хэлье” гэв
zochin · 2019/09/09
Zyrag myryi gej yariagyi, hiisen ni myryi gedgee oilgoh heregtei. Urdaas ni, elvel hotiin tuvuus irsen mashinuud yaj Narantuul zah uruu ergeh ve, haana tygjigdeh ve
matilda · 2019/09/09
Хүннү · 2019/09/08
"Ташаа ойлгосон байна" л гэвэл болоо биз дээ "харамсалтай" энэ тэр гээд өрвөлзөөд байх юмгүй. Чиний хариуцсан ажил маш муу. Энэ хотод бүтэн зам байна уу? Худлаа гэвэл чи өөрөө яваад үз. Бүтэн зам үнэндээ алга. Наад зам засдаг АЗАГазар гэж сайхан мөнгө иддэг нөхдүүд байна. Зассан зам нь 7 хоногт л "будаа" болж байна. Яасан их мөнгөтэй газар вэ? Хүрэлсүх минь энэ "хот"-уу анхаарлаа хандуулахгүй бол улам л сааталд орж байна. Нэг л их замын түгжрэлтэй нөцөлдсөн хүмүүс байна. Замаа арчилж чадахгүй байж юун замын түгжрэл гэж донгосоод байгааг нь ойлгохгүй юм. Хотын зам ямар байх нь энэ нөхөртэй холбоотой. Шуудхан хэлхэд чи энэ ажлыг хийж "чадаргүй"байна. Энэ албан тушаал чиний "чимэг" биш шүү дүү минь.
myriiiiiiii · 2019/09/07
МУРУЙ