Cурагчдаас оршин суух газрын нотолгоо шаардахыг болиулжээ
2019/09/10
Ерөнхий боловсролын сургуульд шилжин ирэгсдээс байрны гэрчилгээ, ордер шаарддаг, тухайн хаягтаа 1 жилээс дээш амьдарсан байх шалгуур нь хүний сурч боловсрох эрхэд халдсан үйлдэл болж гэсэн гомдол иргэд ХЭҮК-т иржээ.
Иймээс Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газарт буюу Нийслэлийн захирагчийн албанд дээрх зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлсэн байна.
Уг шаардлагыг Нийслэлийн боловсролын газар биелүүлж, шилжин ирж буй сурагчдаас оршин суух газрын нотолгоо шаардахыг болиулах шийдвэр гаргажээ.
Зочин · 2019/09/10
Сайн үр дүн гарахаасаа илүү, замбараагүй байдал улам нэмэгдэх л болов уу.
зочин · 2019/09/10
Ганц зөв шийдвэр гаргажээ.Та нарт баярлалаа.