Монголын хиамны үйлдвэрүүдийн нэг гол түүхий эд нь Польшоос оруулж ирдэг гахайн мах, өөх байдаг. Махны томоохон үйлдвэрлэгчийн нэг “Мах импекс” ХХК нь өөрөө Польшоос гахайн мах оруулж ирж, хиам хийхийн зэрэгцээ бусад хиамны үйлдвэрүүд болон ангилж зардаг газруудад гахайн махаа нийлүүлдэг байна.

Тэгвэл 2014 оны 02 сарын сүүлээр Польшид Гахайн Африкийн халуун өвчин гарч дэлхий нийтээр Польш гахайн махыг импортлоход хориг тавьж эхлээд байгаа тухай мэдээ нэтээс олж уншлаа. Тухайлбал манай хоёр хөрш Орос, Хятад төдийгүй Беларус, Өмнөд Солонгос гээд олон улс орнууд Польш мах, махан бүтээгдэхүүн, тэр бэтгий хэл гахайн холбогдолтой тоног төхөөрөмжийг хүртэл импортлохыг хориглосон хориг тавьснаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Гэтэл манайд энэ талаар дурьдагдах ч үгүй, Польш гахайн махаар хийсэн хиам консервийг бид идсээр байгаа нь манай харьяа яам, хүнсний аюулгүй байдлыг хариуцсан байгууллагууд мэдээлэлгүй ядмаг, ажил муутай байна уу эсвэл мэдсэн ч сайдын компани болохоор халдаж чадахгүй байна уу.

Эх сурвалж:

http://www.makhimpex.mn/news2.php
http://news.belta.by/en/news/econom?id=740660
http://www.thepigsite.com/swinenews/35849/second-african-swine-fever-case-in-polish-wild-boar
http://wsau.com/news/articles/2014/feb/27/china-suspends-polish-pork-imports-over-swine-fever-report/
http://www.globalmeatnews.com/Industry-Markets/Poland-reports-losses-due-to-ban-on-pork-exports-to-Russia
http://sg.news.yahoo.com/china-bans-polish-pork-amid-african-swine-fever-175622908–finance.html
http://www.globalmeatnews.com/Industry-Markets/Poland-reports-losses-due-to-ban-on-pork-exports-to-Russia
http://sg.news.yahoo.com/china-bans-polish-pork-amid-african-swine-fever-175622908–finance.html