О.Ариунзул: Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь, би чиний талд үргэлж бат зогсоно санаж яваарай
2019/09/24
Дуучин Б.Амархүү хар тамхины хэргээр шалгагдаж байгаа шуугиан сүүлийн өдрүүдэд үргэлжилсээр байна. Тэрбээр "Яг түүн шиг шоу"-нд оролцож фэнүүдийнхээ хүрээллийг нэмээд авсан. Гэвч түүнд ирсэн нэр алдрыг дуучин залуу муу нэртэй луу данстай зүйлээр сольчихсон бололтой.
Өдгөө хар тамхи хэрэглэснээс гадна энэ төрлийн бодисыг хадгалсан гэдэг үндэслэлээр шалгагдаж байна. Хэрэв гэм буруутай нь нотлогдвол тав хүртэлх жилийн ял оноох хуультай аж. Түүнийг эл баригдах үедээ эхнэр О.Ариунзултайгаа хамт байсан гэх мэдээлэл цацагдаж байсан. Харин Лондонд сурч байгаа эхнэр нь тухайн үед хамт байгаагүй бөгөөд хэдхэн хоногийн өмнө Монголд ирсэн гэнэ. Загвар өмсөгч бүсгүй өөрийн цахим хуудаснаа "Цагаанаас цагаахан цайлган сэтгэлтэй хань минь . Би чиний талд үргэлж бат зогсоно санаж яваарай. Удахгүй уулзья" хэмээжээ.