Баабар: Цагдаа тушаал биелүүлэгч үү, хууль сахиулагч уу?
2019/10/01
Цагдааг “цагдаа” гээд хэлчихээр доромжилсон болчихдог цаг саяхан байлаа. Сэргийлэгч гэж дуудах ёстой байв. Цагдаа нь болохоор одоо Цагдаагийн машин дээрээ томоор бичсэн “Police” гэсэн үгний орчуулга, харин "сэргийлэх" гэдэг нь Зөвлөлтийн ижил төрлийн машин дээр бичсэн “Милиция” гэсэн үгний харгалзах монгол үг гэж ойлгогддогоос ийм байв.
Францын орон нутгийн цагдааг жандарм гэнэ. Түүнийг “харгис цагдаа” гэж орчуулна. Харгис байдаг нь ч юу юм билээ! Үүнээс үүдээд мөнөөх “police” гэсэн үгэнд ч харгис цагдаа, их сайндаа л хөрөнгөтний цагдаа гэсэн далд утга агуулагддаг байсан бололтой.
Одоо Монгол нь “хөрөнгөтөн” орон болжээ. Сэргийлэгч гэдэг үг бараг мартагдав. Цагдаагийн нийгэмд эзлэх хувь ч эрс өссөн. Монголын арми зургаан мянгуулаа, Цагдаагийнхан аль хэдийнээ арван мянга гараад явчихсан. Харъяалал ч өөр болсон. Хуучин НАХЯ буюу “нууц цагдаагийн газар” гэсэн олон улсын хочтой байгууллагад хамаарч байсан бол одоо Хууль зүйн яаманд (Үүнийг нь Нямдорж До яам болгоод хувиргачихсан) харъяалагдах Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болжээ.
Асуудал нэрэндээ байгаа биш юм. Монголоор “сэргийлэх гэж орчуулаад байгаа “милиция” гэсэн үг нь милитари буюу цэрэгжсэн гэсэн үгнээс гаралтай. Цэргийн зохион байгуулалтанд байдаг иргэний цэргийг ингэж нэрлэнэ. Америкт Үндэсний гвард ч гэж нэрлэнэ. Эдгээр бие бүрэлдэхүүн хэдийгээр энгийн иргэн боловч тушаал биелүүлэх үүрэгтэй. Эмх замбараагүй байдал газар аван хүч хэрэглэх шаардлагатай болбол, эсвэл үер, газар хөдлөлт зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед “милиция”-ын хүчийг ашигладаг. Бие бүрэлдэхүүн зөвхөн тушаал биелүүлнэ. Үүгээрээ цэрэгтэй их адилхан.
Тэгвэл бидний цагдаа гэж орчуулаад байгаа “police” нь полис буюу хот гэсэн үгнээс гаралтай аж. Энэ нь орон нутгийн засаг захиргаандаа хамаардаг, хууль сахиулах иргэний байгууллага. Бие бүрэлдэхүүн тушаал биелүүлэх учиргүй. Учир нь энэ нь цэргийн буюу цэрэгжсэн байгууллага биш, орон нутаг өөрийн нутаг дэвсгэр дээр олон нийтийн хэв журам сахиулж, хуулийг биелүүлэх ажлыг гарддаг иргэний агентлаг болой. Хэдийгээр орон нутгийн харъяалтай боловч ихэнхи оронд мэргэжлийн зангидсэн байгууллага төвд нь байдаг. Жишээ нь Англид гэхэд орон нутагт хамаардаг 56 бие даасан цагдаагийн байгууллага байдаг байна. АНУ болохоор муж хотуудын хооронд цагдаа үүргээ гүйцэтгэж болдоггүй, өөрөөр хэлбэл нэг сумын цагдаа нөгөө суманд үйл ажиллагаа явуулах эрхгүй учир бүх улсыг хамарсан Холбооны мөрдөх товчоо хэмээх байгууллага бас давхар ажилладаг болохыг манайхан киноноос сайтар мэдэж байх учиртай.
Манай Цагдаа НАХЯ-ын харъяаллаас гарсан, нэрээ сольсон хоёрыг эс тооцвол сэргийлэгч маань мөн чанараараа сэргийлэгчээрээ л үлдсэн. Тэд орон нутагт хамаарагддаггүй, хууль сахиулна гэхээсээ тушаал биелүүлдэг. Өөрөөр хэлбэл цэргийн байгууллага. Тэгээд бас хэн дуртай нь тушаал өгөхийг нь яана. Сайд нь “бухимдахаараа” тушаагаад л парламентийн гишүүнээ барьж байхыг нь дэлхий нийтээр харсан. Энд цагдаа нарын буруу байхгүй, тогтоцын гажиг байна.
Хуучин тогтоцоогоо авч хоцрох гэсэн, хуучин руугаа тэмүүлэх гэсэн улс төрийн хүчинд өнөөгийн энэ тогтоц тун зүгээр зүйл. Дургүй хүргэсэн хүн дээрээ спирт миспирт ч гэх шиг дуртай хэргээ үүсгээд л хөөрхий гэмгүй цагдааг тухиран олны өмнө махчин шулам болгож харуулна. Араар нь “Би тэр үед гадаадынхантай ууланд зугаалж явсан”, “Завханд явж байсан”, "Манайх зурагтгүй болохоор би огт мэдсэнгүй" гэх мэт.
Гэтэл өнөөгийн ардчилсан гэхээ болиё, юутай ч нээлттэй нийгэмд, тэр дундаа олон улсын жишиг рүү явж байгаа бол үнэхээр сэргийлэхээ цагдаагийн газар болгон хувиргаж, орон нутагт нь харъяалуулан тушаал биелүүлдэг биш хууль сахиулдаг инстүүц болгон өөрчлөх хэрэгтэй байна.
Баабар
Зочин · 2019/10/02
баянгол дүүрэг мээн хахахаха
Рч · 2019/10/02
БААБАР САМУУРЧАА ЮУ ДАА
иргзн · 2019/10/02
яахав дээ, Баабар бол Үеээ өнгөрөөж , Үйлдвэр нь хаагдсан Дурнаас цаашгүй хий Өмхий тавихаас цаашгүй болчихсон Хөгшин Ухна шүү дээ, Арай л эрт Зөнөж байх шиг байгаа юм даа, Өөрийгөө их мэдэгч гээд бодожчихсон данхар толгойт шүү дээ, одоо Батүүл Баабар Элбэгдорж гэсэн Ардчилагч гэдэг үгээр Өөрсөдыгөө халхавчилсан эднийг одоо Хэн ч сонсохоо байж харахаас ч Зэвүүн хүрцгээдэг болцгоосон байна шүү,
Зочин · 2019/10/02
Баавар бол эмээлийн тоног тэхээр морио унаж яваа Монгол хүн унгас алдах тоолонд баавар дээрээ унгадаг тэхээр энэ Бааварын үг нь өмхий үйл хэрэг нь өмхий байхаас яалтай. Зарим нь барын баас л гэдэгийн билээ бар мах иддэг бас л өмхий баас тэхээр энэ күүрийг Ялгадас гэж нэрэлий та минь ээ.Улсаасаа ард түмнйыхээ нийтлэг эрх ашгаас урвагч Баавар мэтийхийг цэвэрлэх байгууамжид хүргий л дээ
зочин · 2019/10/02
Бүүбур одоо зайлаад өгөөч.Нэпкотойгоо зайлаад өгөөч лалараа.Хүүхдүүд ,залуучуудын тархийг угаасан новш.Бүүбур,Цэнддоо мэтийн новшнууд.
Зочин · 2019/10/01
Zail. Zunuguu
Зочин · 2019/10/01
Энэ юу вэ? Өмхий Баавар энэ үйл явцыг харчихаа юу? Цагдаа нар баларлаалдаа ККККККККК
Зочин · 2019/10/01
Энэ Баабар нөхөрт мэддэг юм ч байхгүй мэддэггүй юм ч байхгүй гэдэг болжээ дээ янз нь
Би замын цагдааг төсөөлөхдөө · 2019/10/01
Хямдхан машин унасан халтар хүүхнүүдийг зөрчил гаргах төдийд ингэж ч торгоно тэгж ч эрхийн хасна гэж дарамталж яаж ийж бгаад утасны дугаарыг нь авчина. Нойтон хамуу шиг өдөржин шөнөжин залгана. Ингэж айл үйлмүүлж дөнгөж эхэлнэ. Торгуулангаа алдсан нөгөө бэлэн бор сэрэлмаанууд нь эргүүлж залгана, холбогдоно. Байнга цавчаа хийдэг мөнгөтэй замын цагдаа нар яахав дэ архи буудлын мөнгөөр ямар тасрах биш архидалт садар самуун явдал утгаараа буцлана. Өөрсдөө ч авгай хүүхэдтэй. Өрөөлийн гэр бүлийг ч үйлмүүлж самарна. Нээх сэргэлэн царайлсан гарууд нэг бэлэн бор сэрэлмаа дээр дүүргээрээ цуварна. Энэ зохиол биш шүү. Бодит явдал.