Сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг сэргэхийн хамт үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн техник технологийг сайжруулахын зэрэгцээ гадаадын мэргэжилтэнгүүдийг урьж авчиран улам олон төрлийн амт чанартай зайрмагыг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэх болсон.

Үүний нэг тод жишээ нь Монголын хамгийн том зайрмагны үйлдвэр “Айсмарк” дэлхийн №1 зайрмагны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Текно Айс” компанитай хамтран ажиллахаар болсон ба хоёр тал гарын үсэг зуржээ. Уг ажлын хүрээнд нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийн өртөгтэй иж бүрэн тоног төхөөрөмжийг “АйсМарк” үйлдвэр худалдан авч байгаа бөгөөд энэ оны 7 сард ашиглалтанд оруулж үйлдвэрлэлд нэвтрүүлэн нээлтээ хийх гэнэ. Мөн тэд Орос мэргэжилтэнгүүдийн технологиор Итали тоног төхөөрөмж ашиглан дээд зэргийн тансаг амтыг гарган авч дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дотооддоо төдийгүй гадагш гаргахааар төлөвлөжээ.

Энэхүү үйл явдал нь манай улсын өрсөлдөх чадварыг хүнсний салбарт нэг шатаар ахиулах бөгөөд Монголчууд бид хийж бүтээж чаддагаа харуулах төдийгүй хэрэглэгчид маань олон улсын өндөр зэрэглэлтэй жишиг үйлдвэрийн тансаг амттай зайрмагуудыг амтлах бүрэн боломжтой болох юм. Ийнхүү хөгжил дэвшлийг алхам бүртээ цогцлоож буй “Тэсо” корпорацийн хамт олонд хэрэглэгчдийнхээ өмнөөс амжилт бүхний дээдийг хүсэхийн хамт дэлхийн брэндүүдтэй өрсөлдөх Монгол бахархалыг бий болгоорой хэмээн ерөөе.