Нийгмийн ялзрал
2013/04/02
Манайд хэдийгээр хүн чөлөөтэй ажиллаж хөдөлмөрлөж, амьдрах, үүнийхээ төлөө нэхэж шаардах ардчилсан нийгэм "үйлчилж" байгаа ч нөгөө талаар үүргээ мэддэггүй, биелүүлдэггүйгээс нийгмийн ялзрал газар аваад байна.
Саяхан Улсын тэргүүний 102 дугаар цэцэрлэгийн багш хүмүүжүүлэгч нар "Бид нар Монголын багш нарын баяраар баярлаагүй. Саяхан Мартын-8-наар мөн баярлаж чадаагүй. Тэгээд одоо зав гарч, өнөө орой бид "Шангрила" ресторанд орж баярлах гэж байна" гэж ирээд олон нийтийн телевизээр олон нийтэд хандан ярьж зарлах юм.
Энэ чинь одоо юу болж байна вэ? Эрх чөлөө, эрх чөлөө гэхэд дэндүү хамаагүй "эрх чөлөө" биш гэж үү? Дээрх яриа юунаас үүдэлтэйгээр олон нийтийн телевизээр гарахдаа тулж өрнөсөн бэ гэхээр цэцэрлэгийн багш нар эцэг, эхчүүдээс мөнгө татаад байна аа гэсэн нэгэн аавын гомдлоос эхтэй юм.
Ийм гомдол тавьж үүргээ биелүүлж байгаа хүн манай нийгэмд нь байгаа нь бас сайшаалтай. хэрэг. Гэвч түүний гомдлыг цэцэрлэгийнхэн хэрхэн "будаа" болгосныг та хүмүүжүүлэгч нарын дээрх ярианаас мэдсэн байх. Тэд аавын гомдолд ямар хариу өгч байна вэ гэхээр "Бид ч гэсэн хүмүүс: Баярлаж цэнгэж болдог юм байгаа биз дээ...
Эцэг эхчүүд бас үүрэг хариуцлага хүлээж үүрмээр юм аа. Хүүхдүүдийнх нь тоглодог тоглоом гарын ая даахгүй дорхноо эвдэрчихдэг. Тоглоом авахад мөнгө хэрэгтэй. Тэгээд ч бидэнд сайн санаатай эцэг, эхчүүд баярлаж цэнгэг гээд хандив мөнгө өгсөн.
Бид тэргүүний цэцэрлэг болсноо тэмдэглэх эрхтэй юм байгаа биз дээ" гээд хэнэггүй ярьж, түүнийгээ телевизээр бахархалтай нь аятай зарлах. Уг нь багш хүмүүжүүлэгч нар бид хүүхдээ ингэж сургаж, хүмүүжүүлж байна, хүмүүжлийн ийм аргыг нэвтрүүлж байна гээд ярих ёстойсон биш бил үү. /Цэцэрлэг, яслийн хүүхдүүдийн тоглоомын мөнгийг улс төсөвтөө суулгаж өгдөггүй бил үү/.
Гэтэл тэрнээс тэс өөр,өөрсдөө яаж баярлах тухайгаа ярьж байгаа хүмүүсийг ямар багш, хүмүүжүүлэгч, тэр дундаа тэргүүний гэж хэлэх вэ. Иймэрхүү сэтгэлгээ, ухамсартай хүмүүст хүүхдүүдээ даатгаад суух эцэг эх байх уу даа гээд өнөөгийн манай нийгмийн ялзралын олон жишээ байна...
Нийгмийн ялзрал төрийнхнөөс илүү үүдэлтэйг та доорх 2-3 жишээнээс харж болно. Тухайлбал, мөнхийн биш юм гэхээд хааяа хааяа давтамжтайгаар хэл аманд өртөөд байдаг "МИАТ" компани маань саяхан Москвад "Боинг"-ынх нь дугуйны хий суларч ээлжит фактаа тарив даа.
Энэ үеэр тэднээс яагаад нөөц дугуйтай яваагүй талаар асуухад юу гэж байна вэ гэхээр олон цагаар саатсан онгоцны дарга Ө.Амарбат нь болохоор "Запас дугуй авч явах нь миний мэдлийн хүрээнээс хальсан асуудал.
Энэ талаар техникийн хэлтэсээс мэдээлэл өгөх байх" хэмээн онгоцны нисгэгчид дугуй хамаагүй болж ирсэн бол нөгөө мэдэх ёстой хүн нь болох "МИАТ"-ын Агаарын хөлгийн засвар үйлчилгээний хэлтсийн дарга Т.Аюуш нь "Уг нь нөөц дугуй авч явдаг байсан юм аа.
Онгоцны ачаа багтахгүй байна гээд жилийн өмнөөс авч явахаа больсон юм" хэмээн хариулж сууна. Арай ч дээ, хэрэв онгоц сул хийтэй дугуйтайгаа газардаад юутай хээтэйгээ тэр чигтээ мажийсан бол хэн ч буруугүй, ямар ч хариуцлага хүлээхгүй тийм "сайхан нийгэм"-д бид амьдарч байна.
Үүнийг ялзрал гэхээс өөр юу гэх вэ?
Төрөөс эхтэй нийгмийн ялзрал энэ мэтээр цааш үргэлжилнэ. Гаалийнхан болохоор угаалгын нунтагыг хар тамхи байна гээд андуурах, татварынхан болохоор баахан нөхдийн барьсан байшинг нь улсын комисс хүлээн авчихаад байхад татвараа авч чаддаггүй онигоонд орж байна.
ССАЖЯ-ны нэгэн хэлтсийн ахлах мэргэжилтэн хүний өөдөөс барих нэрийн хуудасгүй сууж байвал яах вэ. Үүнийгээ тэрээр нэрийн хуудас хийлгэх зардал тусгагдаагүй байна хэмээн хээв нэг тайлбарлаж суух.
Энэ хүн бол зүгээр ч нэг олон нийттэй харьцаад байдаггүй хэлтсийн ажилтан бус, Аялал жуулчлалын яамны аялал жуулчлал хариуцсан ахлах мэргэжилтэн гээд бодчих... Эх орны нүүр царай болж байх төрийн албан хаагч маань өөрийгөө танилцуулчих нэрийн хуудасгүй сууж байна....
Энэ юу ч биш. /Ингэж хэлснээр нийгэмд бугшсан идээ бээрийн халдварыг бууруулах гээгүй юм шүү. Уг нь хүний амийг аврахын төлөө ажилладаг цагдаа нар эрүүлжүүлэхэд нь нэгэн залуу нас барчихаад байхад ар гэрийнхэнд дуулгалгүй 10 хонуулснаа прокурор руу чихэх. Энэ хэрэг Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр гарсан юм. Арай ч дээ....
Сэтгүүлч Ц.Пүрэв
Эх сурвалж: “Бизнес таймс”
Зочин · 2013/04/04
MONGOLCHUUD UHAMSRIIN MASH DOOD TUVSHIND BGA , UURSDUU TERIIGEE MEDEHGUI IHL YUM MEDDEG MUNDAG CHADDAG HUMUUS GEJ YARIAD BGA YUM. ZA TEGEED TURIIN ALBAN HAAGCH BAIJ ULS ORNIIHOO TULUU AJILDAGGUI ZUVHUN UURIINHUU TULUU L AJILDAG. YAMAR CH SETGEL BAIHGUI. DUNDAD ZUUNII UYEIIN SETGELGEENEESEE GARAAGUI BNA BI UHHEER CHI UH, MUNGUTEI L BOL BOLOO GEH MET ZERLEG NIIGMIIN SETGEHGUI MASH IH BNA. UHAMSRAA UURCHLUUGUI ZAGT ULS ORON HEZEE CH UUDLUHGUI GEDGIIG AFRIK, AZI-IIN YADUU ORNUUD HARUULAAD BNA SH DEE..
Зочин · 2013/04/04
MONGOLCHUUD UHAMSRIIN MASH DOOD TUVSHIND BGA , UURSDUU TERIIGEE MEDEHGUI IHL YUM MEDDEG MUNDAG CHADDAG HUMUUS GEJ YARIAD BGA YUM. ZA TEGEED TURIIN ALBAN HAAGCH BAIJ ULS ORNIIHOO TULUU AJILDAGGUI ZUVHUN UURIINHUU TULUU L AJILDAG. YAMAR CH SETGEL BAIHGUI. DUNDAD ZUUNII UYEIIN SETGELGEENEESEE GARAAGUI BNA BI UHHEER CHI UH, MUNGUTEI L BOL BOLOO GEH MET ZERLEG NIIGMIIN SETGEHGUI MASH IH BNA. UHAMSRAA UURCHLUUGUI ZAGT ULS ORON HEZEE CH UUDLUHGUI GEDGIIG AFRIK, AZI-IIN YADUU ORNUUD HARUULAAD BNA SH DEE..