Бага насны охиноо дагуулан согтуурсан эцэг, эхийг торгоно
2019/10/16
Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ресторанд гурван настай хүүхдээ дагуулан архидан согтуурсан эцэг, эх хоёрыг цагдаагийн байгууллага саатуулжээ. Дуудлагыг тэдний үйлчлүүлж байсан рестораны зүгээс өгсөн байна.
Аравдугаар сарын 11-12-нд шилжих шөнийн 01:00 цагийн үед цагдаагийн албан хаагч нар тус ресторанд дуудлагаар очиход гурван настай охин ширээ дэрлэн унтаж байжээ. Харин ээж, аав хоёр нь архинд согтуурч, биеэ авч явах чадвараа бүрэн алдсан байдалтай байсан аж. Иймд цагдаагийн ажилтнууд охины эцгийг эрүүлжүүлэх байр руу аваачиж, ээжийг нь охины хамт гэрт нь хүргэж өгчээ.
Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн жижүүрийн ахлах, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Охиндоо хайхрамжгүй хандсан аав, ээж хоёрыг Зөрчлийн тухай хуулийн дагуу 450 мянган төгрөгөөр торгоно” гэлээ.
Охин ресторанд 20:00 цагаас хойш ширээний ард суун, ээж, аавыгаа хүлээсэн байна.
· 2019/10/16
хүүхдээ дагуулаад тамхи татаад байгаа хүмүүсийг торгооч: хүүхдийн цэцэрлэг суургуулийн хажуугаар тамхиа баагиулаад явж байдаг хүмүүсийг торгооч