“50-р сургуулийн ойр орчмоос өчигдөр орой 17.00 цагийн орчимд хичээл тарах үеэр эмэгтэй хүүхэд алга боллоо. Хайж байна” гэх мэдээлэл цахим хуудсаар тарсан. Харин өнөөдөр /2019.10.16/ өглөө цагдаагийн байгууллагаас тухайн охиныг олсон гэсэн мэдээллийг өглөө.

Тодруулбал охин найзынхаа гэрт очсон байхад нь олсон байна. Зургаан настай Н гэх хичээлээ тараад ээж, эмээтэйгээ өөрийн утсаар холбогдож, ангийнхаа хүүхдийн гэрт байна ирж аваарай гэж хэлээд утас нь тасарсан буюу цэнэг нь дууссан байна. Ээж нь яг хаана байдаг айл болохыг тодруулан дахин залгах гэтэл утас нь унтарсан, холбогдохгүй байсан тул сандран цагдаагийн байгууллагад ханджээ. 

Тиймээс цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. 

-Хүүхдийн хичээлийн цаг хэдэн цагт тарах уу гэдэг мэдээлэлтэй байх мөн өөрийн биеэр эцэг эх авч байх

-ЕБС-ийн хүүхдийг асран хамгаалагчгүй сургуулиас гаргахгүй байх

-Бага гэхгүй хүүхдэдээ эцэг эхчүүд гар утсаа цээжлүүлж байхыг анхааруулж бас зөвлөж байна.