Эрүүл бие дээрээ хор туршиж үзэх үү, эсвэл татгалзах уу?
2014/03/21
Түүх ингэж эхэлжээ. Марк Хьюз гэгч нэгэн сэргэлэн америк эр “Неrbalife”-ийг зохиожээ. Тэр хүн бол Анагаахын доктор, эрдэмтэн биш бас хүнсний технологич, хоол судлаач ч биш юм. Уран илтгэх чадвартай, сэргэлэн нь дэндсэн тэрбээр ядуу тарчигхан амьдарч явахдаа хар тамхины хэргээр шоронгийн хаалга татаж байсан удаатай. Ингэж явахдаа нөхдийн хамт гэнэт “Неrbalife”-ийг зохион бүтээсэн.
Энэхүү хүнсний нэмэлт тэжээл нь Хятад, Түвдийн ургамлын хандаас гаралтай хэмээн ярьдаг. Гэвч үүнийг нь Хятад улс хэзээ ч хүлээн зөвшөөр¬дөггүй. Марк Хьюз “Би хүн төрөлхтөнийг эрүүл саруул болгож, урт удаан наслах аргыг олсон” гэж дэлхий даяар өөрийн зохион бүтээсэн зүйлээ баяр хөөртэй сурталчилж явсан боловч өөрөө 44-хөн насандаа хорвоог орхисон түүхтэй. Хүмүүсийг урт наслуулах “гайхамшиг” бүтээсэн америк эр яагаад цэл залуугаараа хорвоог орхив? Өөрийн зохиосон “Неrbalife”-ийг хамгийн ихээр хэрэглэж байсан хүн нь талийгаач байжээ.
Гэмт халдлага, авто осол, зүй бусаар нүд аниагүй Марк Хюьзийн үхлийг өнөөдөр ч нууцалсаар ирсэн. Наяад оны дунд, сүүл үед барууны хөгжилтэй орнуу¬дын сонирхолыг татаж байснаа 1990 он гэхэд ихэнх улс “Неrbalife”-ээс тат¬галзсан. ОХУ-д ерэн оны дунд үед хүчээ авсан бол 2000 оноос Монголд нэвтэрсэн түүхтэй. Харин өнөөдөр “Неrbalife” хэдийнэ та бидний чихэнд дасал болжээ.
Хорт хавдар, хэт таргалалтаараа Азид дээгүүрт давхидаг монголчуудын цөөнгүй хэсэг нь “Неrbalifе”-ийг хэрэглэж яваа. Үнэхээр нүдэн дээр “Неrbalifе” хэрэглэсэн хүн огцом тураад эхлэхээр илүүдэл жингээ хаях гэсэн хүнд том сурталчилгаа болдог аж. Хөлс хүчээ шавхан фитнесс, усан спорт, аэробек гэж цагаа алдаж, чардайж байхаар ганцхан шингэн цай, бэлдмэл уугаад турах нь хамаагүй хялбар санагдах нь мэдээж. Гэхдээ дээрх бүтээгдэхүүн, бэлдмэлийг хэрэглэснээр миний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлөх вэ гэдгийг монголчууд бид эхлээд бодох ёстой.
ХХI зуун бол мэдээллийн эрин зуун. Дэлхийн хөгжилтэй улс гүрэн, хөрш зэргэлдээ Зүүн Азийн улсууд өнөөдөр “Неrbalifе”-аас татгалзаж байгаа нь таньд нэг л сэжигтэй санагдахгүй байна уу. Монголд 2000 онд эрчээ авсан тус сүлжээний бизнес өдгөө ОХУ-д ч царцанги байдалд оржээ. Ганцхан хоёрхон сая хүн амтай бид л “Неrbalifе”-ын талаар ямар ч ойлголт, мэдлэггүй явсаар 14 жилийг ардаа хийв. Ингэхэд “Неrbalifе” гэж юу вэ? Энэ бол “БАД” буюу оросоор биологически активная добавка буюу монголчилбол Биологийн идэвхит бүтээгдэхүүн юм. Монголчууд та бидний амьдралд “БАД” хүч түрэн орж ирсэн бөгөөд өнөөдөр хаа сайгүй аптекийн лангуу, хар зах, цаашлаад сүл¬жээний бизнес болтлоо өргөжив.
Одоо бүр гэрт үнэгүй хүргэж өгдөг борлуулагч нар ч бий болов. АНУ-д “БАД”-тай холбоотой янз бүрийн асуудлыг судалж, зарим бүтээгдэхүүнийг хүний эрүүл мэндийг хохироохоос нь өмнө хорьж, устгаж байдаг. Харин Монголд “БАД”-ийн талаар ямар ч ойлголт байхгүй, эмийн тухай хуулинд ч тусгаагүй нь энэ сүлжээний луйврыг газар авахад хүргэжээ. “Неrbalife”-ийнхэн бүтээгдэхүүнээ зарахдаа эм тарианаас илүү ашигтай хэмээн сурталчилдаг. Эмийн талаас нь авч шинжлээд хориглоно гэхээр урдаас нь “Энэ бол эм биш хүнд хэрэгтэй нэмэлт тэжээл” гэдэг аж.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага Америкт судалгаа хийхэд “БАД” хэрэглэдэг 10000 хүн тутмын 2500 нь эрүүл мэндээрээ хохирч, 100 гаруй хүн нь нас барсан тохиолдол илэрчээ. “Неrbalifе”-ын зарим бүтээгдэхүүн эфедриний орцтой байдаг. Эфедриний орцтой “БАД” нь бусад бэлдмэлээсээ хохирог¬чоороо тэргүүлж 1000 хүн тутмын 900 тохиол¬долд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлснийг бүртгэжээ. Үхлийн тоогоороо II байранд “Тураах цай” буюу “Диет цай” хэмээх нэрлэдэг гэхдээ, энэ цай ямар ч өөр нууц нэрээр нэрлэгдэж болно.
1980 оны дунд үеэс “Неrbalifе”-ынхан өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлхий даяар шагшин магтаж “Хөгшрөлтийг зогсоож, жинг огцом хасаж, ой ухааныг сэргээж, бие организмыг сайжруулах, зүрхийг хамгаалах, тэр бүү хэл хорт хавдрыг эдгээсэн” гэж сурталчилсан. Хүний бие организм бүгд өөр өөр, бас хорт хавдар туссан өвчтөнийг ганцхан адилхан аргаар эмчилж болох уу гэж гайхширсан барууны эрдэмтэд “Неrbalifе”-ийг нарийн судалж эхэлжээ. Тэгтэл “БАД”-ын бүтцэд шинжлэх ухаанд танигдаагүй үл мэдэгдэх экозотик ургамлыг ашигласан байв. Миний нэг танил бүсгүй “Herbalifе”-ийн “Gonseen” /зарим улсад Теrmо нэрээр байдаг/ хэмээх цайг уужээ. Цайг хэрэглэснээс хойш сарын дараа бүсгүйн нойр хүрэхээ больж, байнга шээс алдах болов.
“Термо” цайны бүтцийг судалбал 8 төрлийн ургамлаас 4 нь ШУ-ны нэр томъёо, үүнээс 2 төрлийн нэр томъёог алдаатай бичсэн, 2-ынх нь нэр дэлхийн аль ч улсад хэрэглэж байгаагүй, мөн интернэтийн аварга том аалзны торны сүлжээнээс ч хайгаад олдохгүй хачин нэр томъёо байлаа. Энэхүү цай бол Монголд хэзээний хүчээ аван хамгийн сайн борлогдож байгаа бүтээгдэхүүн юм. “Herbalifе-т хэрэглэгддэг гуараны ургамлын хор хөнөөлийн талаар одоо дурдъя. Энэ нь цайнд ихээр агуулагдах бөгөөд бүдүүн гэдсэнд гуараны ургамал нэвтэрч орсноор гүрвэлзэх хөдөлгөөнийг яваандаа удаашруулна. Давирхай бодис үлдээж, ходоодны тослог шингэнийг 1-2 жилийн дотор устгадаг.
Энэ үед “Herbalifе”-т багагүй хугацаанд хамрагдсан хүмүүсийн гэдэс гэнэт хатгах юм уу, зангирч өвддөг. Иймэрхүү төрлийн өвч¬лөлүүд ганц “Herbalifе”-ч биш бусад бүх тураах цайны орцонд байдаг. Өвчинг мэдэгдүүлэхгүйн тулд өглөө өлөн элгэн дээрээ юм уу хоолныхоо дараа хэрэглэхийг “Herbalifе”-ийн багш нар зөвлөнө. Нэг цайнаас нөгөө цайг уух хугацааг 8-10 цаг байхыг сануулдаг. Удаан хугацаанд уг бодисыг хэрэглэх нь маш аюултай. Ингэсний үр дүнд бие организмын шингэний солилцоо алдагдаж, хүний биед байнга хэрэгтэй байдаг микро элементийн дутагдалд оруулна. Бэлдмэлийг уухаа болихоор нарийн гэдэсний идэвхтэй ажиллагаа зогсонги байдалд ордог.
Иймэрхүү шинж тэмдгүүд шээс хөөх, бусад төрлийн өвчнийг ихэсгэнэ. Хүний хоол идэх дур хүслийг бууруулдаг олон бодисууд “Herbalifе”-ийн олон бэлдмэлд орсон байдаг. Яваандаа энэ нь хоол идэх дур хүслийг бүр зогсоодог. Иймэрхүү төрлийн бэлдмэлүүдийг ургамлын гаралтай гэх авч дээр дурьдсан нэр томъёо нь ДЭМБ-т бүртгэгдээгүй байгаа нь сэжигтэй. Эндээс гуараны үр бол мансууруулах бодистой гэдэг нь нэгэнт тогтоогдсон. Гуараны ургамалд кофейн 6-8 хувь байдаг бол цэвэр кофед ердөө 2 хүрэхгүй хувь кофейн байдаг аж. Кофейн нь хүний хоол идэх дур хүслийг бууруулахаас гадна, сэргээш бодист ордог.
Анх хэрэглэж байх үед хоолны дуршил буурах, ажил хийхэд бие организм сэргэж байгаа мэт сэтгэгдэл төрнө. Удаан хугацаанд хэрэглэх юм бол үргэлж ядрамтгай болж, нойр хүрч, бие сулардаг. Сэтгэл санаа ч гэсэн тогтворгүй болно. Гуаран нь ходоодны дур хүслийг бууруулахын зэрэгцээ, хоол идэхгүй удаан хугацаанд явснаар ходоодны шархлаа үүсгэнэ. Гипертоние буюу даралт өндөртэй, нойргүйдэл, зүрх судасны дутмагшилтай болон хижээл насны хүмүүс “Herbalifе”-ийг хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Гэвч өөрсдийгөө “Эрүүл зөв хооллолт клуб”-ын багш хэмээн нэрлэсэн анагаах, эрүүл мэнд, хоол судлалын талаар ямар ч боловсролгүй наймаачин хүүхнүүд энэ талаар тодорхой зүйл ярьдаггүй. Эхний хэдэн сар “Herbalifе”-т хамрагдахад хүмүүс жингээ огцом хаяж, бие эрхтэн нь сэргээд ирдэг. Харин хэдэн жилийн дараа эхний байсан үеэсээ бие махбодь нь муудаж сулардаг. Нэг үгээр “Herbalifе”-ийн хараат байдалд орно гэсэн үг. “Эрүүл зөв хооллолт клуб”-т 2 жил хамрагдсаны дараа Ц бүсгүйн бие организм нь маш их сулралд орж, дотор эрхтэний өвчинд нэрвэгджээ.
Невроз нь дийлдэхээ байж сэтгэл санааны дарамтанд орсон байна. Энэ бүсгүй “Herbalifе”-ээс домог болсон бие организмыг цэвэр¬шүүлдэг витаминуудыг байнга авч хэрэглэдэг байснаа хожим ярьсан юм. Дэлхийд витамин үйлд¬вэрлэгч хэдхэн тооны компани л байдаг. Витамины жижиг эмийн үйлдвэр хүртэл нэг янзын түүхий эд ашиглан бэлдмэлээ хийдэг. Тэгтэл “Herbalifе”-ийн урт жагсаалт бүхий ургамлын бүтэцтэй энэхүү витаминыг үйлчлэгч нартаа эн тэнцүүхэн бухын дозоор уухыг зөвлөнө. Уг нь нэг төрлийн витаминыг 2 жил тасралтгүй хэрэглэх нь эргээд хор болдог гэж Анагаах ухаанд үздэг аж.
Өнөөх бүсгүй мөнгө төгрөгний гачаалд орсноор 14 хоног “Эрүүл зөв хооллолт клуб”-ээ таслахад хүрчээ. Хэрэглээ болсон витамин, гуараны ургамал бүхий бэлдмэл, цайгаа ууж чадаагүй бүсгүйн хамаг бие янгинан өвдөж, өвчнүүд нь сэдэрч, дээр нь шинэ шинэ зовиур нэмэгдэв. Зөвхөн архаг хар тамхичид л мансууруулах бодисоо хэрэглэж чадахаа болих-оороо ийм байдалд хүрдэг гэдгийг түүний биеийг үзсэн мэргэжлийн эмч хэлж байлаа. Ахиад л мөнгөний эрэл.
Сүүлдээ бүсгүй нөхрөөсөө гуйж хотын төвийн 2 өрөө байраа ХХI хороололд 1 өрөө байраар солиод, зөрүү мөнгөөр нь хэсэгтээ “Herbalifе”-д хамрагджээ. Гэвч нэгэнт байнгын орлоготой, болом¬жийн мөнгө олдог бизнесмэн биш тул хагас жилийн дараа ахиад л мөнгөний гачаалд унав. Тэр өөрт байсан ээмэг бөгж, дээр нь цалингийн зээл аваад “Herbalifе”-ийн бэлдмэлээ хэдэн сараар нөөцлөн авав. Яг ийм зовлонг өдгөө “Herbalifе”-т хамрагдаж хэдэн жил болсон хүмүүс эдэлж явна. Тураах шингэн цай нь донтуулдаг гэдгийг өнөөдөр дэлхий нийт баталчихлаа. Юу тэднийг донтуулаад байна вэ!
Эрдэмтдийн баталснаар “Herbalifе”-ийн “БАД” болсон морозоник. Морозоник буюу хөлдөөгч нь маш хурдан хугацаанд хүний бие махбодийг цэвэрлэж, рекордын хурдаар тураах шидэт бэлдмэл. Бэлдмэлийг хэрэглэж байх эхний үедээ ёстой “янзтай”. Гомеопатидад морозникийн маш бага тун буюу зарим тохиолдолд хар геллеборус “Helltborus niger” гэдэг нь яваандаа хяналтаа алдах, ухаан алдалт, хүнд хэлбэрийн менингит, хар тамхины донтолтын хурц хэлбэрийн сэтгэцийн өөрчлөлт зэрэг өвчинд хэрэглэдэг. Зарим хүнд толгой эргэж өвдөх, бөөлжих, дотор муухайрах, мансуурах зэргээр сөргөөр нөлөөлнө.
Морозник гэх энэ ургамлын навчийг идэж хордсон адуу ядрал сулралд орж, амьсгал давхцан, зүрхний цохилт, даралт тогтворгүй болж, 2 дахь өдрөөсөө эхлэн гүйлгэж, долоо хоногийн дараа үхсэн хэмээн Анагаах ухаанд бүртгэгдэж байжээ. “Herbalifе”-ийн бас нэг үндсэн тэжээл бол Эфедрин юм. Энэ ургамал нь сэргээшийн төрлийн бодис. Эфедрин нь зүрх судасны өвчин, сэтгэцийн өөрчлөлт, түүгээр барахгүй инфакт инсултенд хүргэдэг. АНУ-ын зарим мужид эфедрин орсон бэлдмэлийг хоригложээ. Монголчууд бид элэгний өвчлөлөөрөө дэлхийд тэргүүн байр эзэлдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ.
Тэгвэл “Herbalifе”-ийн бэлдмэлд чапараль /Chaparral/ нь цус цэвэршүүлнэ гэж үздэг боловч элгийг гэмтээдэг аж. Мөн бэлдмэлүүдийн найрлаганд орсон окопникийн талаар дурсахгүй өнгөрч боломгүй. “БАД”-ийн бүтээгдэхүүний салшгүй нэг хэсэг болсон Окопник нь мансууруулах төрлийн бодистой, иймээс элгэнд муугаар нөлөөлдөг. Герман, Канад зэрэг улсад окопникийг хүний бие, элгэнд асар хортой хэмээн нэгэнт хориглосон байна. DHEA гэдэг гормон нь хүний биеийн бэлгийн гормоныг тестостеран болгон хувиргаж хөгшрөлтийг зогсооно гэдэг ч батлагдсан зүйл байхгүй. Хэрэглээд удаагүй байхад хүртэл хорт хавдрыг сэдрээж, элгийг гэмтээж болох аюултай. DHEA хэрэглэн амь насаа алдсан хүний тоо хэдэн зуун мянгаараа тоологдоно.
Өнөөдөр монголд “Herbalifе”-т хэрэглэж хохирсон хүмүүс нэгдэж, нэгэн ТББ байгуулж байгаа аж. Эрүүл мэндээрээ хохирсон төдийгүй, амь насаа алдсан, тэр ч байтугай гэр бүлийн 1-2 гишүүнээ алдсан хүмүүс ч тэдний дунд байна. Тэд ганц нэгээрээ “Herbalifе”-ийн монгол дахь салбарын эздэд гомдол гаргахад, цаадуул нь:
-Бид та нарыг зөвлөсөн хэмжээнээс их хэмжээгээр хэрэглэ гэсэн юм уу. Тэгээд ч “Herbalifе”-ыг хортой гэдгийг манай эрүүл ахуйн төв лабортари нотолж чаддаггүй юм. Та нар яваад сураарай. Шүүхэд өгөөч! хэмээн тавласан хариу өгдөг аж. Архи үйлдвэрлэдэг эзний амнаас “Та нарыг хэн архийг их хэмжээгээр хэтрүүлэн хэрэглээд эрүүл мэндээ хохироож бай эсвэл хордлогонд ороод үх гэсэн юм бэ? гэдэгтэй адилхан сонсогдож байгаа биз. Интернэтээс “Неrbalife”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд хохирсон хүмүүсийн гомдол ч олноороо байна. Тэнд уг бэлдмэлийг хэрэглээд ходоод нь цоорсон, дахин дахин хагалгаанд орсон, гэдэс нь резин шиг болсон, асар богино хугацаанд хамрагдаад хорвоогийн мөнх бусыг үзсэн, эхлээд амархан турж, дараа нь хоол идэх донтой боллоо гэх мэт “Неrbalife”-ийн хэрэглэж хохирсон хүмүүсийн сэтгэгдлүүд ар араасаа үргэлжилнэ.
Мөн ХХI зууны үсрэнгүй хөгжсөн анагаах ухаан нэгэнтээ “Эрүүл мэндэд хор хөнөөлгүй турах арга нь одоохондоо гагцхүү биеийн тамир, спорт юм” гэдгийг дэлхий нийтэд анхааруулсан гэдгийг сануулахыг хүслээ. Ямар нэгэн эм бэлдмэл, БАД нь хүний бие махбодид хортой гэдгийг хүргэхийг хүссэн минь энэ. Архаг архичин хүн архиа уусаар яваад хурдан үхэх үү, уухгүй амьд үлдэх үү гэдэг нь тэр хүний л сонголт. Түүнтэй адилхан хуруу хумсаа хугалан байж олсон хамаг мөнгөөрөө “Herbalifе”-ийг эрүүл биен дээрээ туршиж үзэх үү, эсвэл татгалзах уу гэдэг нь бас л таны сонголт юм. Эцэст нь хэлэхэд эд баялгаа алдвал багыг алдсанд тооц, нэр төрөө алдвал багыг алдсанд тооц, эрүүл мэндээ алдвал бүгдийг алдсанд тооц гэдэг үгээр дуусгая.
Зочин · 2014/03/26
HLF ugaasaa diildehgui ee ,Mongold olon myangan hereglegchtei , ene medeelel hend heregtei yum be
Зочин · 2014/03/26
BAD heregleed uvchuin tu***g yum bol BAD heregleegui humuus huuhduud yagaad uvchluud baigaa hereg ve ,idej baigaa hool Huns amidraliin buruu hevshil stress agaariin bohirdol zergees uvchnii ***ltgaanaa haitsgaa ,eruuleer setgej zuv yum yritsgaa ldaa humuusiig buruu medeelleer buu tuurulduul
zochin · 2014/03/24
tiim iamaar hortoi baisan bol arvan heden jil bolj baihad emch nar yu hiij baisan yum be. hicheel zaadag ter aldartai bagsh nar chin erdemten shig l tolgio erguuleed baga nasny huuhduud hurtel heregledeg baisan. ter talaar todorhoi yaria chee. bas gadaadad ***gnalaar yavuuldag geh shig. jaahan huuhduuded eej aav emee ni hurtel ogdog baisan. ter huuhduud yasan bol. iamaar yumaa.zarsan huuhnuud ni ***taggyu bayan bolson gej baidag yum baina lee
Зочин · 2014/03/23
mongol hool mongol urgamlaa hereglej bhad mongolchuud ervvl bsan shvv dee ene zovolgoo yuni buruu gej hairuudaa noirnoosoo sereh bolson baih shvv nadad ene zovolgoo taalagdlaa bayarallaa emchee ajild tani amjilt hvsie
Зочин · 2014/03/23
hairt emch erdtdee mongolchuudaa abrah thagni bolson bailgvi hodlooch mongol urgamlaasaa mongol em tangaa gargaj ene svljeegee taslan zogsoo***** manai mongol erdemted chadna shvv dee hodlooch
Зочин · 2014/03/23
хуний тархийг яаж ч угааж болдог гэдгийг ойлгох хэрэгтэй Энэ бол ганц унэн шуу Оороо оортоо зов сонголтоо хийцгээ химийн бодис хэрэглээд хордож ухнэ уу яана таны л хэрэг та турж гое харагдахын тулд эруул мэндээ хохирооно уу таны хэрэг шуу Зугээр л амьдралын зов хэвшилтэй байхад л та эруул саруул байх болно шуу
Зочин · 2014/03/23
Iim hudlaa or undeslelgui medeelel bicheed yum old doloodog l ym bhda. Herbalife bol neg muu siteiin archaagui setguulchdin bichseneer doromjlogdoh ym bish ta nariin tr yduu tarchig sergelen americ er bol yun muusain ta naraas hed dahin uhaantai olon hunii amiig avarsan gaihaltai hun shu tr uuj ideed uhsen gd bga humuus btgi tegj hudlaa yritsgaa td nar chn uhlee gvl uurtuu anhaaral tavidaggu hoolnoos bolson archaagui bdlasa l bolj uhsen bga shde. Deer uyd bidnii emee uvuu ygd eneguigeer bolood bsniig ta nar boddoo mongolchuud idee tsagaa ulaan ideege mash gaihaltai zohitsuulj irsen ni tedend eruul enh bh zuv deglem ni bolj Bsn. Odoo ch odoo uy mongolchuudin talaas iluu huvi ni hotjij bugd l zavgui amidraliin her maygd shiljsen herbalife Bol amidraliin zavgui hev maygt taruulj zohitsuulsan buteegdhuun jishee ni duuchin ariunaa uudishde tegj yrihiin bol. Iiish chavaa*** ene bichsen site ni neeh ***iin tr zugeer neg ***r sonin ch bh shg tr muusain oriflame avoni zahialgaar hiij bga niitleluud shd ichmeer yumaa ene humuusiin setgelgee!!!!
Зочин · 2014/03/22
amerikiin tusgai albaniihan hedhen honogiin umnu Herbalife -iig ***lgaj e****ee gesen medee garch bna lee.
Зочин · 2014/03/22
amerikiin tusgai albaniihan hedhen honogiin umnu Herbalife -iig ***lgaj e****ee gesen medee garch bna lee.
Зочин · 2014/03/22
Ямар ч үндэслэлгүй ингэж олон нийтийн сайтаар худал үнэн нь мэдэгдэхгүй ийм мэдээлэл цацхаа болиоч. “Herbalifе”-ийг хэрэглээд илүүдэл жингээсээ салж эрүүл өөртөө итгэлтэй сайхан амьдарч байгаа маш олон хүн байгаа тэгээд бас сэргээш бодис ордог гэсэн мэдээлэл чин ямар үндэслэлээр ингэж бичиж байгаан “Herbalifе”-ийг монголоос өөр мөш олон орны одод, ******ирчид хүртэл хэргэлдэг. Тэгвэл тэр ******ирчид тэмцээн уралдаанд орохдоо сэргээш буюу допингийн шинжилгээ өгдөг яагаад тэдэнд илэрдэггүй юм тэрийг тайлбарлаад өг. Ямар ч үндэслэлгүй юм бичиж хүмүүсийн сэтгэл санаанд ингэж ор үндэслэлгүй өөрөө хэргэлчиж үзээгүй аман яриагаар юум бичээд өөрийгөө тэгээд сэтгүүлч гэх үү тэ ИЧИЖ АМЬДРААЧ
Зочин · 2014/03/22
тэгээд тэгвэл үнэхээр хэргэлхэд тийм байгаа бүтээгдэхүүнээ үнэн бодитой баримт нотолгоон дээр үндэслэж бичиж болийшдээ Яагаад ямарч ор үндэсгүй юум бичээд байдгын тийм биздээ
hi · 2014/03/22
uag vnen shvv. vneheer hvnii ervvl mended surug nuluutei. bi uuruu 4 sar heregleed urid ni nadad baihgvi baisan asuudluud garch irsen. minii tanil hvvhen bas 2 jil garan heregleed horvoog orhison. vneheer naimaachin hvvhnvvdiin chadvarlag hiideg luivriin svljee. vvniig taslan zogsooh tsag ni bolson shvv. TBB-d amjilt hvsie. oroitoogvi deeree ervvl mendee avarie mohgolchuudaa
orhon · 2014/03/22
unen shu ene baiguulagdaj bga TTb-d ammjilt husi yag zuv undesleltei baij boloh zuil bichje emch nar sain meddeg ym bna le yagaad gevel ene buteegdhuun heregleed hundreed,etsesiin ***tand orson humuus emnelegt emch nar deer ochdog
Зочин · 2014/03/22
herlen · 2014/03/22
unen shu manai eej ene baliar neriig helj sonsohoos durgui hurdeg buteegdhuun heregleed nas barsan butgii heregleech gej humuusdee helmeer bna ene unen shu
Зочин · 2014/03/22
ямар ч хэрэггүй юманд хэрүүл хийж байхаар зүгээр ажлаа сайн хийгээл сэтгэл санаагаа сайхан байлгавал болчих юм бишүү хэзээ бид нар хэрб гэлүү тэрнийг идэж ууж өслөө, бидний эцэг эх энэнтэй энэнгүй сайхан домог болол байж байна. тэр хэрб гэдгийг нь битгий аваарай европод хэрб-ийг хэрэглэсэн хүнийг хагалгаанд хүлээж авах боломжгүй гээд үүдэн дээр нь бичцэн байдаг гэсэн. хамаг эрхтэнд ****** бас аваргад хэлэх юмсан Сүхбат аваргадаа яагаа хаячихаа вэ харлаад тураад бүр аймар болцон байлээ.
haha · 2014/03/22
Uneni shuu dee minii hodood ovddogiin bsiin tgsn humuus herbalifeiin zuunnastiin beldmel uu ter hodoodond mash sn gd uusan chin ulam ovdood duranduulsan chin ***rahlaa bolson bn gsn tgd ch erni heregleed sn bn goe bn gsn humuusiig bi lav sonsoogui bn ehleed turj bsanaa butsaad targalaa gd l bdag shd
Зочин · 2014/03/22
Зөв юм бичжээ. Өнөөдөр манай улсад ямар их өвчин хаанаас гараад ирвээ ? 90-ээд оны үед ийм байгаагүй шүү дээ. Энэ бол гарал үүсэл нь үл ойлгогдох янз бүрийн БАД тай л холбоотой.Үүнийг манай төр засаг ялангуяа Эрүүл мэндийн яам, эмч нар анхаарах хэрэгтэй. Та нар интернетэд БАД гэж бичээд л ороод үз. Бүгдийг ойлгоно. Жишээ нь гэхэд нөгөө Хятадын алдарт Тянь Шиний Бээжин дэхь дэлгүүрийг албадан хаасан байна. Тангараг өргөсөн эмч нар минь ажлаа эндээс эхэл.
Үнэн Худал · 2014/03/22
Ямар ч үндэслэлгүй ингэж олон нийтийн сайтаар худал үнэн нь мэдэгдэхгүй ийм мэдээлэл цацхаа болиоч. “Herbalifе”-ийг хэрэглээд илүүдэл жингээсээ салж эрүүл өөртөө итгэлтэй сайхан амьдарч байгаа маш олон хүн байгаа тэгээд бас сэргээш бодис ордог гэсэн мэдээлэл чин ямар үндэслэлээр ингэж бичиж байгаан “Herbalifе”-ийг монголоос өөр мөш олон орны одод, ******ирчид хүртэл хэргэлдэг. Тэгвэл тэр ******ирчид тэмцээн уралдаанд орохдоо сэргээш буюу допингийн шинжилгээ өгдөг яагаад тэдэнд илэрдэггүй юм тэрийг тайлбарлаад өг. Ямар ч үндэслэлгүй юм бичиж хүмүүсийн сэтгэл санаанд ингэж ор үндэслэлгүй өөрөө хэргэлчиж үзээгүй аман яриагаар юум бичээд өөрийгөө тэгээд сэтгүүлч гэх үү тэ ИЧИЖ АМЬДРААЧ