Би саяхан нэг зүйл сонслоо Сонгинохайрхан дүүр­гийн мэргэжлийн хяналтын бай­гууллага дотроо нэгэн тэм­цээн уралдаан зохиохоор болоод дүүргийнхээ харьяанд байдаг нэгэн сүүний үйлд­вэрээс арван литр сүү өгөхийг хүсчээ.

Гэтэл нөгөө сүүний үйлдвэрийн эзэн мэргэжлийн хяналтынханд өгөхийг хүсээгүй байна. Тэм­цээн уралдаан зохиож хөг­жил­тэй байхыг хүссэн мэр­гэж­лийн хяналтынхан сүүний үйлдвэрээс сүү авах нь нэгэнт худлаа болсон болохоор дарга даа хэлж, сүүний үйлдвэрийг шалган эл­дэв өө хайсаар үйл ажиллагааг нь зогсоосон бай­на. Өт хүртэл хатгахаар ати­ралддаг гэсэн үг бий. Үүний нэгэн адилаар ямар ч догол­долгүй хэвийн ажиллаж бай­сан сүүний үйлдвэрийг арван литр сүү өгсөнгүй хэмээн шүдэндээ зууж, үйл ажиллагааг нь зогсоосныг сүүний үйлдвэрийн ажилчид болон эзэд нь ядах юмгүй ойл­гож Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гом­дол гаргасан байна. Үнэн хэрэгтээ сүүний үйлд­вэрийн л буруу шүү дээ. Бусад байгууллага арван литр сүүнээс хэдэн зуу, хэдэн мянга дахин ихийг өгдөг. Ийм байхад хэдхэн литр сүүн дээр гороож л байдаг.

Ерөнхийдөө манай мэр­гэж­лийн хяналтынхан ийм л мундаг хүмүүс. Тэгэхээр хортой, шартай хүнээс юм авахыг хүсдэг бүх хүн мэр­гэжлийн хяналтын газарт ажилд орцгооё гэж уриалмаар байна. Энэ газарт л ажилд орвол сар­вайснаа авч хүссэнээ хийх эрх чөлөө олдох учраас ийн­хүү уриалж байгаа юм. Сонгинохайрхан дүүргийн мэр­гэжлийн хяналтынхан арв­ан литр сүү өгөөгүй  гэх үндэс­лэлээр  сүүний үйлд­вэрийн үйл ажиллагааг хаа­сан нь үнэхээр жижигхэн арга хэмжээ юм. Би л байсан бол сүүний үйлдвэрийг орвонгоор нь эргүүлэх байсан. Учир нь манай мэргэжлийн хяналтынхан баян, ихэмсэг хүмүүс. Тэдний хувьд цалин юу ч биш. Бараг тоодоггүй гэхэд болно. Гаднаа жирийн хүн шиг харагдаж байгаа хэрнээ цаанаа ямар том, ямар мундаг хүмүүс байдгийг мэдэх үү. Ямарваа нэгэн бай­гууллага тэдний дургүйг хүр­гэвэл тэр дор нь үйл ажиллагааг нь зогсоочих эрх мэдэл байдаг. Дургүйг нь хүр­гэдэггүй юм аа гэхэд нэг­хэн шалтгалт хийж хамаг дутагдалыг нь нэг, нэг­гүй хэлэхэд “Уучлаарай. Ингэвэл ямар вэ. Тэгвэл ямар вэ” гээд инээмсэглээд арга чарга бодохыг гуйна. Ийм л болохоор мэргэжлийн хянал­тын газарт ажилд орцгооё, манайхан.

 

Ж.Баттуул