Ерөнхийлөгч Х.Баттулга "Төрийн эргэлт хийнэ" гэдгээ зарласан хөдөлгөөнийг бүрэн дэмжинэ гэсэн үү?
2019/10/31
Хошууч генерал Б.Баярмагнай, АИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга асан Ж.Гомбожав, Геологи Уул Уурхайн сайд асан Ч.Хурц, тэмцэгч Ц.Мөнхбаяр, улс төрийн тоймч Ш.Гантулга, Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү тэргүүтэй сэхээтнүүд, нэр бүхий иргэний хөдөлгөөнүүд хамтран "Монголын Үндэсний Фронт" нэртэй нэгдсэн хөдөлгөөнийг үүсгэн байгуулсан билээ.
"Монголын Үндэсний Фронт" нь анхны хэвлэлийн хурлаа хийх үеэрээ өнөөгийн дэглэмийг нураана, шаардлагатай тохиолдолд төрийн эрхийг хүчээр авах үйлдэл хийхийг ч үгүйсгэхгүй гэдгээ зарласан юм.
Уг "Монголын Үндэсний Фронт" -ын гишүүд, дэмжигчдийн 3-р хурал өчигдөр Монголын Үйлдвэрчдийн Эвлэлийн Соёлын Төв Өргөөнд болов.
Энэ үеэр "Монголын Үндэсний Фронт"-ын тэргүүн, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнайгийн хэлсэн үг ихээхэн анхаарал татсан юм.
Б.Баярмагнай үг хэлэх үеэрээ: " Монгол улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзсан. 9 сарын 13-ы өдөр бид уулзах хүсэлтээ тавьсан. 40 хоног хүлээсэн.Бид тэсвэр алдаж, 30 хоног хүлээдэг энэ заалтынх нь дагуу 30 хоног хүлээгээд 40 дэхь хоногтоо орсон. Бид биечлэн уулзсан.
Ерөнхийлөгч хоёр зүйлийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. 1-т "Монголын Үндэсний Фронт" -ыг бүрэн хүлээн зөвшөөрсөн, 2-т Монгол төр мухардалд орсныг хүлээн зөвшөөрсөн.
Хоёр зүйлийг бид баталгаажуулсан. 1-т Бидэнд гарц байгаа гэдгээ баталгаажуулсан. Гарцгүй бол бидэнд тэмцэл байхгүй. Бид энэ УИХ-ыг тараана, Монгол төрийг шинээр эмхлэн байгуулна. Та бүхний санаж бодож байгаатай ижилхэн байна. Энэ бүхнийг ард түмний оролцоотойгоор Ардын Түр Хурлыг байгуулна." гэв.
Өөрөөр хэлбэл Б.Баярмагнай генералын хэлсэн зүйл үнэн бол төрийн эргэлт хийнэ гэдгээ албан ёсоор зарласан хөдөлгөөнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч биечлэн уулзаж, санал нэг байгаа гэдгээ илэрхийлсэн бололтой.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар үүнтэй холбоотой албан ёсны тайлбарыг хийх биз ээ.
Э.Мягмар
sonin.mn
Зочин · 2019/11/01
ih hurliig eronhiilogh tar gesen tarahgyi geel gyriigeed baisan yav uls saaral jagsaaltand orloo. UIH gishuun SODBILEG shivatsaart amidarh bolj baigaa yumuu.
Зочин · 2019/11/01
tun zov.Bayarmagnai zorigtoi baina.
Хүннү · 2019/11/01
Нөгөө “Гочоо яалаа” гэдэг шиг юм болчихгүй болч яахав.
зочин · 2019/10/31
Ингэхгүй л бол улсыг маань хэвтэрт оруулаад өөрсдөө хөлжиж байгаа улстөрчид л байна. Ард түмнийхээ төлөө гэж гарч ирсэн тэдний хөрөнгө тэрбум болчихсон харин ард иргэд нь өр зээлэндээ дарагдаж өлсөж даарч угаартаж бас өвчинд дийлдэж байна. Эх орныхоо төлөө их зориг сэтгэл гаргаж байгаа бүхнийг монгол хүнийхээ хувьд дэмжиж байнаа
Зочин · 2019/10/31
sain temtseerei.
зочин · 2019/10/31
тэтгэврийн өвөгчүүл намбатай бай
АРД · 2019/10/31
Дуутай тэнгэр бороогүй ээ гэж.......
ene ikhe hyrald hamgiin muu ylas torchid bna! · 2019/10/31
Odoo chag ni bolson baih aa!!ene tor ikhe hyraliig zailuulaya?byyr eerchilej eh ornoo hamgaalah chag ni boljee!!ikhe harj syylaa s dee!!!
Зочин · 2019/10/31
Ард түмнээ хар масс мунхаг ард хэмээн басан доромжилж улсаа дампууруулж зөвхөн өөрөө баяжихын төлөө хар амиа бодон хулгай луйвар хийчихээд янз бүрийн аргаар хариуцлагаас мултарч байгаа МАН АН-ы хүн сүгнүүдийг үгүй хийж чадах фронт юм бол чөтгөр шулам байсанч яахав ээ? Хоёр гараа өргөн дэмжээд зэвсэгт тэмцэл хийсэн ч эгнээнд чинь элсэхээ амалъя
Зочин · 2019/10/31
Болохгүй нь юбу байсан юм. Харьд худалдагдсан, хар амиа хичээсэн, монголоо гэх сэтгэлгүй амьтдаар дүүрсэн энэ төрийг солих ёстой.
Зочин · 2019/10/31
ЭНЭ ДОРГИО ЮУ ГЭЖ ТЭНЭГТЭЭД УУР ХИЛЭН ХҮРГЭЭД БАЙГАА ЮМ .ИРГЭД БИД ТА НАР ШИГ БӨГСНИЙ АЛЧУУРЫГ ТАСЧИН ХАЯХ ЧАДАЛТАЙ ИХҮЧТЭЙ ГЭДГИЙГ МЭДТҮГЭЙ
Иргэн · 2019/10/31
Ард түмнээ ингэж дээрээс нь үймүүлж, турхирч болдоггүй л юмдаа?! Бэлтгэгдээгүй хүмүүсийн л овилогын асуудал цухалзаж байна?!
дорж · 2019/10/31
төриин эргэлт хиих гэж байгаа нөхдүүд өөрс ноотой байвал та нар яахав
zochin · 2019/10/31
Toriin ergelt hiij bolno Yoronhiilogchiin zasaglal togtooj bolno Hamgiin gol ni bidnii mongolchuudiig zov udirdah hunee songoh ni chuhal bn Odoo bidend aldah erh bhgui Oligarhi avilgachidad iluuchleh mongo Zov hunee songood zov zamaar yavbal Hyatad Kazakstan shig hurdan hogjih buren bolomj bnaa
zochin · 2019/10/31
Ene uls ornoo ene muuhai bohir humuusees tseverlej avrah gants zam toriin ergelt Oor zam harahdahgui bolloo
irgen · 2019/10/31
tyr huraliig baiguulj uls ornooo manangaas ceverelej eh ornoo hudaldsan urvagchdiig shiitgej tur ulsdaaa shudargaar hugjyylyh heregtei!!!!ardchilal nereer ard olnii tolgoi ergyylsen nuhdiig shiitgeh
Зочин · 2019/10/31
UGASAA NOHOINUUD NI YUM BISHUUU
шаабар · 2019/10/31
Ер нь төрийн эргэлт хийхгүй бол өөрчлөгдөж чадахаа больчихсон юм биш үү. Бүх түвшинд авилгач хулгайч нар эрх мэдэл эзэлчихсэн байхад өөрөөр яах ч юм билээ.