Мэргэжлийн хяналтын байгууллагаас архи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг хэд хэдэн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох яаманд хүргүүлээд байсан.

Тэгвэл өнөөдөр архи, согтууруулах ундааны үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан компаниудын нэрийг зарлалаа. Одоогоор долоон компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэлийн эрхийг хүчингүй болгосон байна. Мөн 10 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түтгэлзүүлжээ.