Малайзын Ерөнхий сайд Najib Razak сураггүй алга болоод 17 хонож байгаа Малайзын  иргэний агаарын тээврийн MH370  онгоцыг өмнөд Энэтхэгийн далайд  осолдсон гэж  зарлалаа. 

Тэрээр цааш  хэлсэн үгэндээ: “онгоц далайд осолдсон, 239 хүнээс  амьд үлдсэн хүн байхгүй,  онгоцны хар хайрцагийг нь унших ямар ч боломжгүй болсныг зорчигчдын ар гэрийнхэнд нь мэдэгдэж, харамсаж байгаагаа дурьдлаа” гэжээ. Түүнийг энэ мэдэгдлийг хийсний дараа Бээжингийн  зочид буудалд  байсан сураггүй бологсдын ар гэрийнхний заримын биеийн байдал муудаж, эмнэлэгт хүргэхээр авч явжээ.

Ийнхүү 239 зорчигчтой  сураггүй болсон онгоц далайд унаж осолдсон нь тодорхой болжээ.

osol_73780493_74a82318-af4d-4c5b-abb2-db4a4debd5b0_73780490_021650537-1Ugluu-logo17221