Дэлхийн 140 гаруй орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр Мисс Мандахын Цэвэлмаа нь Английн нийслэл Лондон хотыг өнөөдөр зорьлоо. Дэлхийн миссийн тэмцээн нь Beauty with a purpose - Сайн үйлсийн ажил, Авъяас, Спорт, Топ модель, Олон нийтийн санал, Дэлхийн бүжиг,  Head to head challenge - Асуулт хариултын уралдаан гэх үндсэн долоон төрлийн шалгаруулалтаар арван нэгдүгээр сарын 20-ноос арван хоёрдугаар сарын 14-ныг хүртэл болох юм. Мисс М.Цэвэлмаа нь Multimedia award буюу олон нийтийн санал асуулгаар Мексик улсын дараа хоёрдугаарт явж байна. Иймд эх орноо төлөөлөн "Дэлхийн мисс"-д оролцож буй эмч мэргэжилтэй миссээ дэмжин, mobstar аппликейшн ашиглан саналаа өгөөрэй. Mobstar санал асуулгад түрүүлснээр бид миссээ шилдэг 20-т оруулах боломжтой юм.

Мисс М.Цэвэлмаа нь 22 настай, хүний их эмч мэргэжилтэй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөн “Дэлхийн мисс”-д оролцож буй анхны эмч мэргэжилтэй мисс юм. Тэрээр англи, орос хэлтэй, морин хуур тоглодог. Мөн иог бясалгалаар сүүлийн гурван жилийн турш хичээллэж буй юм.

Олон нийтийн саналыг Mobstar апплейкшнаар саналаа хэрхэн өгөх тухай зургаар орууллаа.