Мэргэжлийн сумо бөхийн 71 дэхь, Монголоос төрсөн дөрөв дахь  ёкозүна Какүрюү М.Ананд болзлоо хангасан гэдгийг уншигч та бүхэн мэдэж байгаа биз ээ. Тэгвэл Башё өндөрлөсний дараах өдөр хуралддаг уламжлал ёсоор Японы сумогийн холбооны дэргэдэх Ёкозунагийн зөвлөл өчигдөр хуралджээ.

Уг хуралдаанаар хару башёгийн түрүү бөх Какурюү М.Анандад ёкозуна цол хүртээх тухай асуудлыг дэмжсэн байна. Гуравдугаар сарын хару башёд ёкозуна цол горилогчийн хувиар барилдсан озэки Какурюү 14 даваатай түрүүлж, макүүчи зиндаанд анхны түрүүгээ авсан юм.

Озэки Какурюү хару башёд түрүүлэх буюу түрүүлэх хэмжээнд барилдаж, 13 ба түүнээс дээш даваа авсан тохиолдолд ёкозуна цол хүртээхээр Ёкозунагийн зөвлөлөөс болзол тавьсан байдаг. Энэхүү  болзлыг төгс биелүүлсэн М.Анандын хувьд зөвлөлийн хурлаар нийт гишүүдийн гуравны хоёроос илүү санал авах ёстой байсан юм. Харин Ёкозунагийн зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар мэргэжлийн сумогийн 71 дэх ёкозунаг хүлээн зөвшөөрчээ.

Түүнд шинэ цол хүртээх асуудлыг маргааш буюу энэ сарын 26-ны өдөр болох Японы сумогийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаас албан ёсоор батламжлах аж.

Сумогийн түүхэнд 1958 оноос хойш жилд зургаан башё зохион байгуулах системд шилжсэнээс хойш Какурюү хамгийн залуудаа сумогийн дээд цолд хүрсэн бөхчүүдийн жагсаалтын долдугаарт эрэмбэлэгдэх болжээ.

Дашрамд дуулгахад Какүрюү Анандаас өмнө энэхүү цолны болзолыг Монголын тамирчдаас анх 2003 оны 1-р сард Д.Дагвадорж, М.Даваажаргал, Д.Бямбадорж  нар  ёкозүна болж байсан түүхтэй.

Д.Ана