Виоленчель дуулуулна
2014/03/25
Т.Аззаяа виолончель хөгжмийг дуулуулна даа. М.Ростропович гэж Орост төдийгүй дэлхийд нэртэй виолончель хөгжимчин “Хүний дуу хоолой мэт авиа гаргадаг зэмсэг бол виолончель” гэж хэлсэн байдаг нь үнэн юм. Сууж тоглодог. Хийлээс бүдүүн, контрабасаас бол шингэн дуутай. Хорвоогийн эрээн бараан, баяр гуниг, сэтгэл хөдлөл, хайр энхрийлэл ер бүхнийг түүгээр илэрхийлж болдог. Виоленчель буюу эрдүү хийлээр төгсөгчид голдуу гадаадад тоглох болсон энэ цагт эх орондоо уран бүтээлээ туурвиж буй чадварлаг залуу виолончельч Т.Аззаяа Улсын филармонийн симфони найралын контрабасч Л.Сугархүү, нарын хамтарсан уран бүтээлийн тоглолт энэ сарын 28-ны 19:00 цагаас Улсын филармонид болох нь ээ. Найрал хөгжмийн удирдаачаар маэстро Д.Нямдаш ажиллана.