МАН адилхан буруутай

“60 тэрбум”-ын хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол Хаад” группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарт холбогдох анхан шатны шуух хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-нд болсон. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд дөрвөн жилийн ял оноогоод байгаа юм.

Тэднийг яллласан зүйл анги нь “…сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор энэ хуулийн 14.5, 14.6, 14.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан бол 10 мянган нэгжээс 40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй нарыг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт шийтгэхээр яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх “…сонгуулийн үр дүнд хууль бусаар нөлөөлөх зорилгоор гэмт хэргийг үйлдэхэд бэлтгэсэн, зохион байгуулсан” гэж өөрчилж ял оноов.

Шүүх ингэж 60 тэрбумын бичлэгт оролцсон хүмүүсийн заримыг шийтгэв. Эндээс нэг талд ял шийтгүүлсэн Ц.Сандуй, нөгөө талд МАН гэсэн хоёр хохирогч бий болчихож байгаа юм. Гэвч тэдний ялласан зүйл анги МАН-ынханд ч бас хамаатай. МАН ч бас буруутай гэсэн үг.