Хошууч генерал Ч.Амарболд суллагдсан байна
2014/03/26
Долоодугаар сарын нэгний хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял авсан хошууч генерал Ч.Амарболд магадлангаар суллагджээ.
ШШГЕГ-аас хошууч генерал Ч.Амарболд, хурандаа Ш.Батсүх нарыг хугацаанаас нь өмнө суллах боломжтой хэмээн үзэж, холбогдох материалыг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байсан юм. Прокурорын газраас тэднийг магадлангаар суллах боломжтой хэмээн үзэж, дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн хуралдааны шийдвэрээр ийн суллажээ.
Ингэснээр Амгалангийн хорих ангид ял эдэлж буй хурандаа Ш.Батсүх энэ долоо хоногт суллагдах юм байна. Харин тэдэнтэй хамт буруутгагдсан хурандаа О.Зоригтыг өнгөрсөн арваннэгдүгээр сард магадлангаар сулласан билээ.
Сэтгэгдэл | Анхаарах зүйлс |
Захидал илгээх бол энд дарна уу !