Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Ц.Цэнгэл нарыг үүрэг ажлаас нь чөлөөлжээ
2019/12/26
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан болон Хил хамгаалах Ерөнхий газрын дарга Ц.Сэргэлэн нарыг өөрстийн нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар эх сурвалж мэдээллээ.
Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаа өгч байгааг зарим эх сурвалжууд ирэх сонгуультай холбон ярьж байна. Хуульд зааснаар УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүс хэрэв төрийн алба хашиж байгаа бол сонгуулийн жил эхлэхээс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөх учиртай байдаг. Тиймээс эдгээр эрхмүүд эртнээс бэлтгэлээ базааж байна хэмээн хардах хүн олон байна.
Б.Баярсайханы хувьд Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр зэхэж байгаа бол Ц.Цэнгэл Булган аймагт өрсөлдөх магадлал өндөр юм.
зочин · 2019/12/26
Ийм улсууд нэр дэвшин гэхээр гутамшиг
zochin · 2019/12/26
Монголд шинэ үеийн мэдлэг чадвартай төр улсаа удирдаад аваад явчих залуучууд захаасаа нэг байна улиг болсон үеээ өнгөрөөсөн та 2 одоо болио
Зочин · 2019/12/26
гоё аниа, хэхэхэхэ
Зочин · 2019/12/26
Энэ өгөр ө.вгөн болио
Зочин · 2019/12/26
Яг яг зөв хэлжээ
Зочин · 2019/12/26
Дур эзнээ голдоггуй дунд чомог суужээ голдоггуй гэж энэ байх, Баярсайхан янханаар ард олон яана