Жүжигчин Б.Одончимэг Гэгээн Муза-11 наадмаас “Шилдэг залуу жүжигчин”-ий шагнал хүртэж байсан.  "Аз жаргалын шок" кинонд эршүүд эмэгтэйн төрхийг тун чадварлаг бүтээж олны хайртай жүжигчдийн нэг болсон билээ.

Тэрбээр “Цасан охин”, “Намрын синдром”, “247 градус”,  “Аз жаргалын шок”, “Том Толгойтын романс”, "Гэрлэн дохио" зэрэг кинонд тоглосон. Дэлгэцийн бүтээлд илүүтэй шамдан яваа жүжигчин бүсгүй УДЭТ-аасаа өрх тусгаарлаж өөрийнхөө хочоор "Доно филм" байгуулсан байна. Тус филмын анхны бүтээл нь Солонгол үүл гэх өвөрмөц нэртэй бүтээл болжээ.

“Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүй” гэж үг гардаг. Энэ бол үнэн. Эмэгтэй хүн аз жаргалтай амьдрах гэж ирдэг. Эмэгтэй хүмүүс хамтдаа байж, дуу хоолойгоо нэгтгэж хүчтэй байж, эрх чөлөөнийхөө төлөө урагшаа тэмүүлцгээе. Энэ киног үзсэн эмэгтэй хүн “За даа, ингээд нэг юм урсгалаараа биш, өөрөө ямар нэгэн алхам хийх ёстой юм байна” гэсэн жаахан ч гэсэн сэргэлт авч үлдээсэй, урам зориг аваасай гэдэг үүднээс уг киног бүтээсэн хэмээн жүжигчин Б.Одончимэг онцлов.

О.Ариун