Халуун усаа гуйж хэрэглэдэг оршин суугчдын цахилгааныг нь тасалж дарамталдаг болжээ
2014/03/27
Хариуцлага хүлээж мэддэггүй орон сууцны конторуудаас болж хөхөө өвлийн хүйтэнд орцноосоо хүйтэн хонгил болсон байрандаа гутал хувцастайгаа өвөлжсөн жишээ нийслэлээр нэг бий.
Харамсалтай нь толгойгоо илүүлсэн тэдгээр газруудад хууль журам гэж үйлчлэхгүй байсаар авир нь дэндсэн орон сууцны конторууд иргэдийн эрхэнд бүдүүлгээр хандах болж.
Үүний нэг жишээ гэвэл”К-СИМС” орон сууцны конторыг нэрлэж болно. БГД-ийн 6-р хорооны 65-р байрыг хариуцсан тус орон сууцны контор айл өрхүүдээс нэмэлт төлбөр нэхэж, төлбөрөө өгөөгүй айлуудын цахилгааныг нь хэл сураггүй тасалж орхижээ.
Хуучин ГАН ЗАМ ӨРГӨӨ конторын нягтлан хийж байсан Баасанжав гэх нөхөр захиралаар нь суусан К-СИМС орон сууцны контор өнгөрсөн сараас ус, дулааны мөнгийг “мотор ажлуулж байгаа” гэсэн тайлбар хэлж хууль бусаар төлбөр хураамжаа нэмэгдүүлжээ.
Гэтэл байрны оршин суугчид халуун ус, дулаанаа тэр авч чаддаггүй өглөөний 07 цагт халуун усны бараа үзэж орой 23 цагт тасалчихдаг, нэг ёсондоо “К-СИМС” конторын хариуцсан 65-р байрны оршин суугчид “халуун усаа гуйж хэрэглэдэг″ гэнэ. Ийм байтал суугчдыг өр төлбөрөөр дарамтлан, ичих нүүргүйгээр элдэв нэмэлт мөнгө нэхэж тог цахилгааныг нь хүртэл тасалсанд бухимдсан оршин суугчид ” К-СИМС Өөрсдөө хууль бусаар үнэ нэмж тэрийг нь эсэргүүцхээр бас л хууль бусаар цахилгаан таслаж байгаа нь зөв үйлдэл мөн гэж үү??? Шударгаар хөдөлмөрлөн амьдарч буй иргэдэд энэ мэтчилэн сүрийг үзүүлэн хууль бус үйлдэл гаргаж буй орон сууцны конторуудад тооцох хариуцлага байна уу??? Хэрвээ байдаг бол хариуцлага тооцож өгнө үү. Байдаггүй бол хэн дуртай нь дураараа ингэж аашилж болно гэж үү.???!!! Илүү нэмэгдэлгүй төлөх ёстой зүйлээ төлөөд явсан, Харин хууль бус зүйлийг биелүүлэхгүй байх нь иргэн хүний үүрэг бус уу. Ингэснийхээ төлөө дарамтанд орж амьдрах нь ардчилсан нийгэмд таарна гэж үү??? иймэрхүү зүйлүүд дээр иргэдийнхээ дуу хоолойг сонсож шударга бус үйлдэлүүдэд дээр хариуцлага тооцож байхыг хүсэж байна” гэсэн байна.
Зочин · 2014/03/28
shudargaar l tuluh heregteishdee motor ajiluulj us dulaanaa awj bga n unen l yum chini munguu tsag hugatsand n tuluud bwal asuudalgv l sanagdahiin zarim neg n hohirch uldeh esguishdee
Зочин · 2014/03/28
shudargaar hudulmurluud shudargaar bas bairni munguu tuluud baiwal zugeer baih, daraa tulburtei bolohoor us dulaanaa hereglehdee angaijiij hereglecheed tuluh bolohooroo unjdag humuusees bolool zarim neg ni hohirch bgaa sh dee, er ni bol ger horoolold hurtel dulaan suuhin tuld daraa ni munguu tulduggui sh dee, ehelj munguu tulj nuursee awaad, bas hudgaas munguu tulj usaa awaad heregledeg, harin bairand bol oor saihan hereglechiheed daraa ni tuldug , eniig l ylgaj salgaj oilgoh heregtei bgaam daa