Сэрэмжлүүлэг: Шатнаас унасан хүүхэд гэмтлээ даалгүй нас барлаа
2020/01/17
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд алхам тутамдаа анхаарал болгоомжтой байгаагүйн улмаас хүүхэд гэмтэж бэртэх, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байна. Тухайлбал, 2020.01.15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын эрүүл мэндийн төвд зургаан настай хүүхэд шатнаас унаж гэмтсэн тул хүргэгдэж иржээ. Тухайн хүүхэд эмнэлэгт эмчлэгдэж байгаад гэмтлээ даалгүй нас барсан байна. Хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.
Мөн өдөр шатнаас унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн. Тодруулбал нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байрны подволын шат руу 48 настай эрэгтэй унаж нас барсан байна.
Тиймээс иргэд та бүхэн алхам тутамдаа болзошгүй эрсдэлээ сэргийлнэ үү.