Японы мэргэжлийн сүмогийн холбооноос гуравдугаар сарын тэмцээнд 14 давж, нэг унаж түрүүлсэн” Изүцү” дэвжээний озэки Какүрюү М.Анандад албан ёсоор ёкозүна цол олгосон билээ. Сүмогийн холбооноос Минато, Хаккакү гэсэн хоёр төлөөлөгчийг элч болгон Изүцү дэвжээнд илгээж, ёүмогийн холбооноос ёкозүна цол олгож байгааг Изүцү ояката, окамисан, озэки Какүрюү нарт дуулгасан юм.

Какүрюү “Бэлтгэл сургуулиа улам сайн хийж, ёкозүнагийн нэрийг унагаахгүйн төлөө хамаг чадлаараа зүтгэх болно” хэмээж, их аварга цолоо хүлээн авсан. 

Тэгвэл түүнд Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тогтоолоор  "Монгол улсын гавьяат тамирчин" цол олгохыг  Монгол улсын ерөнхийлөгчид уламжилжээ.

 

 

Д.Ана