Австрали улсад очсон монгол иргэнээс шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн талаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлээд байсан.

Гэвч халдвар илэрсэн гэх 34 настай эрэгтэй Монголоос БНХАУ-ын Гуанжоу хотоор дамжиж Австралид очсон уу эсвэл Гуанжоу хотод байж байгаад явсан уу гэдэг нь тодорхойгүй байв.

Энэ талаар ЭМЯ-наас дахин мэдээлэл өглөө. 

ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Өнөөдрийн 14:40 цагийн байдлаар Австралийн Эрүүл мэндийн газартай холбогдож мэдээллийг нягтлахад тухайн Монгол Улсын иргэн маань онгоцонд байсан халдвар авсан иргэнтэй хамт нисэж очсон бөгөөд Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар аваагүй байна" гэлээ.

Коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж

  1. Гараа сайн савандаж угаах
  2. Амны хаалт зүүж хэвших
  3. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх гурван зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байна.